СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗУРАГ: Сахарын цөлд цас оржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Алжирын баруун хойд хэсэгт орших Сахарын цөлд агаарын температур хасах хэм рүү бууж, цас орсон байна. Энэ нь Алжирын Айн Сефра хотод сүүлийн 42 жилд тав дахь удаагаа цас орсон тохиолдол аж.

Дэлхийн хамгийн том цөлийн элсэн дээр унасан цас гайхалтай дүр зургийг бий болгож, ойролцоох хотуудын хүүхдүүд энэ үзэгдлийг харахаар хүрэлцэн иржээ.

Атлас уулсаар хүрээлэгдсэн Айн Сефра хотод сүүлийн гурван шөнийн турш хоёр хэм хүйтэн байсан хэдий ч энэ нь жилийн мөн үеийн дунджаас хэдхэн хэмээр хүйтэн үзүүлэлт гэж "ВВС" агентлагийн цаг уурын сурвалжлагч Ники Берри тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.