СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-18

ХӨСҮТ-өөс ЕБС, цэцэрлэгийн эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэн, санал солилцож, Шадар сайд Ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаварыг өглөө.

Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр, Ковидын омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушигний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.

Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацилагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг шуурхай авахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа” гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмблэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа. Үүнд: 

- Ковидын талаар эмч нарын зөвлөгөө өгөх иргэдийн асуусан асуултанд хариулах шууд дамжуулсан нэвтрүүлгийг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх

- Төрийн байгуулагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг бүрэн цахимаар, бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх

- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах

- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасгаж, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх

- Эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан гүйцэтгэлийн хяналтыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн аудитын хяналтыг ЭМЯ, ЭМД-ийн байгууллагад оруулах асуудлыг Ажлын хэсгийн дарга Г.Ариунбуянд хариуцуулан шийдвэрлүүлэх

- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлэх

- Цагаан сарыг гэр гэртээ байж, цахимаар золгохыг иргэдэд уриалахыг тус тус үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
66.181.189.149

тэр нь зөв2

зочин
2 жилийн өмнө
66.181.189.149

тэр нь зөв2

Г.сайханбаяр
2 жилийн өмнө
66.181.161.44

энэ цагаан сарын тухай суртчилхаа больмоор юм бэлгийн багц гэх мэт

Г.сайханбаяр
2 жилийн өмнө
66.181.161.44

энэ цагаан сарын тухай суртчилхаа больмоор юм бэлгийн багц гэх мэт

Zochin
2 жилийн өмнө
202.9.40.208

Sar shinii surtalchilgaag hiihgvi bwal deer

Г.сайханбаяр
2 жилийн өмнө
66.181.161.44

Засаг төр цагаан сар больуулахыг уриалаад хувын кампааниууд болгохыг уриалаад байх юм.

Zochin
2 жилийн өмнө
64.119.18.88

Tsagaan sarin surtalchilgaag boliulj tus bolnuu xorio tseer togtoon xudaldaa uilchilgeeni tovuudiig 22 tsag bolgoj naashluulax Eruul bvl negen biyni jargal

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

Цагаан сарын сурталчилгааг болиулаа.

Зочин
2 жилийн өмнө
54.36.113.179

Энэ халдвараас өөрийгөө хичээж хамгаалаад өнөөдрийг хүрсэн ч омиркон тусаад 10 гаруй хонолоо. Үнэхээр хэцүү байна тоодог эмч эмнэлэг алга, сайн гэсэн болгоныг ууж байгаа ч эдгэхгүй бөглөрч үхэх нь ээ

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.204

Зөв зөв

Багш
2 жилийн өмнө
64.119.24.204

Хүмүүс ээ! Эх хэлээрээ зөв алдаагүй эерэг үгээр бичиж сурцгаая. Үндэсний баяр наадам цагаан сар бидний маш сайхан өв уламжлал бид гэж гэртээ тэмдэглэх нь зөв гэж бодож байна. Өв уламжлалаа дээдлэхэд цэвэр ариун уран яруу сонсголонтой сайхан эх хэлээрээ зөв ярьж зөв бичиж эх хэлээ шүтэцгээе.

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.123

Zov zov bur horivol taarna

Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.48

Цагаан сарыг хийхгүй байвал халдвар тархах нь бага болно. Цагаан сарын бэлтгэл гээд хүмүүс их бөөгнөрч замбараагүй болж байна болих хэрэгтэй.

zochin
2 жилийн өмнө
103.212.116.94

zow shde

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.66

За одоо цагаан сар л гай болох юм даа шинэ жил, сургалт , шагнал гардуулах ёслол хамаагүй байдаг юм уу баахан юм зохион байгуулаж тархаачихаад одоо болсон хойн нь баахан ярих юм аа ер нь бол баяр ёслол хурал зөвлгөөн сургалт гай болож байгаа шүү

зочин
2 жилийн өмнө
66.181.161.13

цагаан сар болох хэрэгтэй тэгших та нар шинэ жилээ баяр ёслолыг өргөн тэмдэглэгчихээс болж дотоод өвчөн улам ихсэн ерөн бол цагаан сарыг цахимаар тэмдэглэх хэрэгтэй гэж уриалах хэрэгтэй одоо тэгээж хөл хорио тавсан ч ялгаа алга даа сүүлдэнэ хэлхэд дэлхийн аль ч улс тохоон болж эвлэр чинь амьдарч бна шү дэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.51

Цагаан сарын тухайд хийх 1 нь хийг л дээ 2 жил хорисон. Тэртэй тэргүй л яаж ийгээд л хийгээд байхын. Юмаа цуглуулаад авч байна. Замууд хөдөлгөөн их болчихож, цагаан сар болохоор хол хорио ярихын. Шинэ жил, шагнал урамшуулал, хурал цуглаан гээд бүх юм нээлттэй байчихаад

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.81

Snine jile horioogvi Baij tsagaan Sara horin yu yriad bn bid nar shin sarin shin deer eek aawda ochmoorl bn shvv ai surtsajigaa ywjil bn biz de 2jil horigloo shv 2r Jil horigdohod ysn 300 mungig ogoo biz de nogoo orh bvriin say togorg ysn ern tsezvvl bn shv ard tvmen chin horigdoj chadahgvi shv bid nar madka zvvgeed ywn da shin jilee horioogvi Baij ter minij ymai ho

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.82

Төр засгийн гаргасан шийдвэрийг даган эрүүл мэндээ бодож гэртээ шинэлцгээe баярлалаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.48

Зөв шүү баяраа болих хэрэгтэы

Цээгий
2 жилийн өмнө
202.126.88.166

Хичээл сургууль хойшлуулах нь зөв дөө

Энхчимэг
2 жилийн өмнө
66.181.161.81

Одоо орж байгаа цэцэрлэгүүдээ амраагаачээ .

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.108

Zov tegeh heregtei bn

undraa
2 жилийн өмнө
202.9.46.108

zov zov demjij bn

Otgonjargal
2 жилийн өмнө
202.9.46.128

Энэ ЭМ-н даатгалын нөхөн олговорын асуудлыг шийдэж өгөөчээ!! Монгол блсад 4 жил байгаагүй баыж түүнийг улсад нөхөж өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ??? 4 жилийн хугацаанд Монгол улсаас Нэг ч удаа эмчилгээ аьч үзээгүй шүү!!! Тухайн амьдарч байсан улсдаа ЭМ-н даатгал төлж тэндээс ЭМ-н үйлчилгээ авдаг байсан. Энэ худлаа далимдуулж мөнгө олох гэсэн луйварын аргаа болиочээ!!!!

zayaa
2 жилийн өмнө
202.126.90.79

tsagaa sariin surchilgaa boilmor yum aaa

zochin
2 жилийн өмнө
66.181.161.56

tsagaan sariin surtchilgaag bolih heregtei mon olonooroo tsuglarch temtseen uraldaan karaoke zaal ntree bolimoor ym ymarch amnii haalt bhgvi boon boonooroo ene heden emch nar zohorch gvitslee

Алтантуяа
2 жилийн өмнө
66.181.160.54

Цагаан сарыг өнжөөх хэрэгтэй тушаал захирамж гаргах гарга нуу

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.75

yoo boli boli bvhel bvten 2 jiliin hicheeliin hotsrogdoltoi baigaa sh de etseg eh chvvd hvvhdee erdem nomgvi ym bolgoh geed baih yu bid naizuudaa sanj baina sh de

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.