Маргааш хуралдах /2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын дарга болон БОАЖЯ-ны дэд сайдыг томилохоор болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилох хүмүүсийн нэрсээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж байна. МАХН-ын ЕНБД Б.Тулгын нэр унаж, МАН-ын НАМЗХ-ны дэд даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилохыг дэмжсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Самарааг хэзээ солих вэ чадваргүй алиалагч ЗГыг муухай харагдуулж бгаа ганц хүн нь маш их шуналтай хувийн сонирхол өндөртэйгээ өдөр ирэх тусам баталж бн
Оюуэрдэнэ Амарсайхан Нямбаатар нарыг зайлуулаачээ
Ингээд Түвдэндорж гэгч баян бизнэсмэний хунтайж хөгшин Гантулгын жишгээр тасралтгүй крандуулах нь үргэлжлэлээ дээ, Яагаад энгийн залуу дэвшиж болдогүй заавал баяны хүү, хүргэн, эсвэл улс төрчдийн хүү охин хүргэн бэр, ах дүүс дэвшдэг бузар ёс вэ. Ядахад МАХН-ын Б. Тулга мундаг залуу шүү дээ, яагаад түүнийг гадуурхав
Торгоны замын Гантөмөр нь их хэмжээний залилан хийгээд эрэн сурвалжлагдаж байгаа