СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-18

ТАНИЛЦ: Шинээр томилогдох гурван Элчин сайд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар өчигдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайд асан байв.

Уг зөвшилцөх саналд:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.

Э.Сарантогос ГХЯ-нд 20 гаруй жил ажилласан туршлагатай


Э.Сарантогосын хувьд 2017оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай дипломатч.

Түүний товч намтар

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
  • 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),
  • 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
  • 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
  • 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
  • 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
  • 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал
  • 2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн

. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.

П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.

Түүний товч намтар

  • 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.
  • Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • “Ноён сүлд” группийн зөвлөх.
  • "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,
  • Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн,
  • Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн  сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
  • МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,
  • Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.

ГХЯ-ны газрын захирал Д.Гэрэлмаа 

Шинээр Элчин сайдаар томилогдох Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.

Түүний товч намтар

  • 1976 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
  • 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
  • 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
  • 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,
  • 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
  • 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,
  • 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
  • 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
  • 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.