СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-17

Н.Энхболд: Төсвөө баталж чадахгүй байгаа МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөл тарах хэрэгтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо. Мэдээлэл сонссоны дараа гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Өнөөдөр зүгээр тайлан сонсох асуудал биш болоод байна. Д.Батсүх даргаа таныг мундаг хуульч, өмгөөлөгч, тэнд очоод өөрчилнө гэж М.Наранбаатарыг огцруулаад дарга болгож байсан. . Тэнд та бүхний 2021 оны долоо, наймдугаар сард төсвөө батлаад, өнөөдөр олон өөр өөр контент хийгээд, ковид цар тахлын энэ үед сайн ажиллаж байх ёстой байтал хурлаа хийж чадахгүй, эсвэл даргаа огцруулчих гээд, зарим хүмүүсийг "хуралдаа битгий ир" гээд сууж байна. Өнөөдөр хүртэл та хүмүүсээ бүрдүүлээд ирж чадсангүй. Ийм Үндэсний зөвлөлийн дарга байж болохгүй. Бид та бүхэнд итгээд "телевизээ өөр болго" гээд явуулсан. Үндэсний телевиз 700,800 хүндээ ч биш, тэдний цалин бусад телевизүүд дундаа хамгийн бага хэвээр байна. Ерөнхий захирал нь үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах боломжгүй болж байна. Та бүхэн өөрсдийн цалингаа сар авахгүй бол юу болох билээ. Гэтэл байгуулагын төсвийг батлахгүй ингээд яваад байж болохгүй.

Бүх амьдралаа зориулсан хамт олон, дээрээс нь олон мянган үзэгч, татвар төлөгчдийн мөнгө үрэгдэж байна. . Зүгээр нэг тайлан сонсох биш, бид энэ асуудалд маш хариуцлагатай хандаж, бүр цаашлаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг юм уу ТББХ нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Түрүү долоо хоногийн байнгын хорооны хуралдаанд бас байр сууриа илэрхийлж байсан. Энэ МҮОНРТ-ийн тухай хуулийг санаачилсан батлалцсан гишүүдийн нэг нь би байгаа юм. Энэ байгууллагын Үндэсний зөвлөл одоо ийм байдалтай байгаад харамсаж байна. Бид уул нь их сайхан зүйл бодож энэ хуулийг баталсан. Энэ нь Үндэсний зөвлөлийн гишүүддээ биш, хуульдаа асуудал байна уу гэж бодогдож  байна.

гэж бодогдож байна. Иймд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүнийг муу сайнаар ярихаас хуулиараа зохицуулдаг байх нь зүйтэй. Ажлын хэсэг байгуулаад хуулийн асуудлыг хамт авч үзэх удирдамж гаргаж өгье. Тэгээд хууль батлагдсанаас хойшхи болсон үйл явдал, үр дүнд дүгнэлт хийгээд, хуульд нэмэлт өөрчлөлт хийх санал гаргаад байнгын хороогоор яриад тэгээд УИХ-д оруулсан нь зөв байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Үндэсний зөвлөлд ажиллаж байгаа эдгээр хүмүүсийг УИХ томилсон. Эдгээр 15 хүний талаас илүү нь байхгүй байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг улстөржиж байна гэх нь хаашаа юм, гэхдээ миний мэдэхийн 20-иод жил хэрүүлтэй явлаа. Гаднаас захирал аваад ирэхээр хүлээн зөвшөөрдөггүй. Тогоон дотроосоо тавина гэдэг. Үндэсний зөвлөл нь хоёр гурав хуваагдаад хуралдаж  чаддаггүй. Улс төрчдийг лоббидож үндэсний зөвлөл рүү ордог. Үнэн юм чинь. Талцуулаад байгаа энэ хуралд ирээгүй тэр зөвлөлийн гишүүд, тэднийг лоббидож оруулж ирсэн улс төрчид бас анхаарах хэрэгтэй. УИХ үндэсний зөвлөлийн доторх тэр ажилд ороод шалгаад, тушаал шийдвэрийн зөв буруутай ноцолдохоос илүүтэйгээр Үндэсний зөвлөлийн хууль эрх зүйн орчинтой нь ноцолдох хэрэгтэй юм байна.

УИХ дээр ичихгүй хайнаагаа хаглуулах гээд сууж байгаа нь та нарын арчаагүй байдлынх. Үнэхээр ичмээр байна. Томилогдохдоо ямар ямар зүйл хэлээд гардаг билээ. Чуулганы завсарлагаанаар Байнгын хороо ээлжит бусаар хуралдаад энэ асуудлыг шийдээд явахгүй бол хаврын чуулганы хүлээвэл цаг алдана. Шалгалт оруулах асуудлыг хууль хяналтын байгууллага нь хийх хэрэгтэй байх гэж байр сууриа илэрхийлцгээлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

del
2 жилийн өмнө
202.55.188.44

мүонрт ийг тэр чигээр нь тараагаад дахиад шинээр байгуул монголд телевиз радио шиг их юм байхгүй

Ганбаа
2 жилийн өмнө
202.9.47.14

Тэнэг ҮЗЭ

Сүхээ
2 жилийн өмнө
64.119.19.5

Үз гэж байхийн шаардлага байхгүй гэжбодогдож байна.

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.19

Хөөе та нар хуулийг аарчлөхгүй.Сүүлийн 20 жмл биш сүүлийн 10 жил…..эхлэлтэй.Бүх зүйл ҮЗ-с эхлэлтэй.Үндэсний зөвлөлийн эрхийг хязгаарлах хэрэгтэй Бямбацогт өөрөө маш их хутгаж байгаа.Лавгадаш,Агааноров Бүрэнбаатрыг ажлаа эхлээгүй байхад ЧАмайг огцруулна гэж хашгарч байсан.Тэгээд л 8 хүний гарын үсэгтэй матаас оруулаад ҮЗ дор нь хэлэцэж огцруулах асуудлыг хэлэлцсэн гэсэн.Батсуурийг овоо тулхтай гэж бодсон чинь ангийн хүүхэд Эрдэнэбатынхаа үгэнд орж ийм болж байна гэсэн.Хуулийг хамт олноос санал авч өөрчлөх хэрэгтэй.

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.19

Хөөе та нар хуулийг аарчлөхгүй.Сүүлийн 20 жмл биш сүүлийн 10 жил…..эхлэлтэй.Бүх зүйл ҮЗ-с эхлэлтэй.Үндэсний зөвлөлийн эрхийг хязгаарлах хэрэгтэй Цоодол (дээр Бямбацогт гэж андуурч бичсэн байна) өөрөө маш их хутгаж байгаа.Лавгадаш,Агааноров Бүрэнбаатрыг ажлаа эхлээгүй байхад ЧАмайг огцруулна гэж хашгарч байсан.Тэгээд л 8 хүний гарын үсэгтэй матаас оруулаад ҮЗ дор нь хэлэцэж огцруулах асуудлыг хэлэлцсэн гэсэн.Батсуурийг овоо тулхтай гэж бодсон чинь ангийн хүүхэд Эрдэнэбатынхаа үгэнд орж ийм болж байна гэсэн.Хуулийг хамт олноос санал авч өөрчлөх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.