СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Лос-Анжелесын иргэд ачааны галт тэрэгнүүдийг дээрэмдэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Лос-Анжелес бүсийн төмөр замаар зорчиж өнгөрдөг ачааны галт тэрэгнүүдийг орон нутгийн иргэд дээрэмдэж, ачаа барааг нь хулгайлах явдал газар авчээ. Тэд өдөр бүр олон арван чингэлгийг дээрэмдэж байгаагийн улмаас төмөр зам хавиар олон мянган хайрцаг, бүтээгдэхүүн хөглөрөх болсон байна.

Хулгайчид галт тэрэгнүүдийн зогсох үеийг далимдуулан чингэлэг дээр нь авирч, цоожийг нь эвдэн, тээвэрлэж яваа бараа бүтээгдэхүүн, илгээмжийн хайрцгуудыг нь дээрэмдэж байгаа аж.

бөгөөд үүний улмаас коронавирусийн шинжилгээний иж бүрдэл, эм тариа, овор ихтэй тавилга зэрэг зүйлс их хэмжээгээр хаягджээ.

Төмөр замын оператор "Union Pacific"-ийн мэдээлснээр, Мөн 2021 оны сүүлийн улиралд өдөрт дунджаар 90 гаруй чингэлэг дээрэмдүүлжээ.

Тус компанийн зүгээс орон нутгийн эрх баригчдад бичсэн захидалд "2021 оны 10 дугаар сард гэхэд л өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгай 356 хувиар өссөн. Түүнчлэн дээрэмчид ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнууд руу халдаж, зэвсэгт дээрэм үйлдэх явдал ихэссэн" хэмээн тэмдэглэсэн байна.

Энэхүү гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Цагдаа болон хамгаалалтын албаныхан 2021 оны сүүлийн гурван сард 100 гаруй хүнийг баривчилсан гэнэ.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.