СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-17

Улаанбаатарт 1083, орон нутагт 590 тохиолдол PCR-аар батлагдаж, нэг хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1673 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь ПСР шинжилгээгээр батлагджээ. 

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1083 нь Улаанбаатар хотод
  • 590 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19" халдварын улмаас нийтдээ 2,013 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33670 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2235
  • Хүндэвтэр-4488
  • Хүнд-773
  • Маш хүнд-52 хүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.