Өнгөрсөн 24 цагийн байдлаар Коронавируст халдварын тоо 2751-д хүрч, нэг эрэгтэй хүн нас баржээ.
Улаанбаатар хотод 1886 тохиолдол бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 865 тохиолдол бүртгэгдлээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд 768 хүн байгаа бол нэн хүнд хүн 46 байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нас барсан хүмүүсийн шалтгааныг зүрх судасны өвчин тэргүүлж байна. Мөн чихрийн шижин, бөөрний болон элэг, хавдрын эмгэг, хэт таргалалт болон мэдрэлийн эмгэг ч нас барах шалтгаануудыг тэргүүлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.