Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг талууд онцоллоо.
Шинэ Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.