Хятадын баруун өмнөд нутгийн ядуу бүсийн нэгэн бага сургууль хүүхдүүдийг хичээл зүтгэл гаргахыг уриалж, орон нутгийн эдийн засгийг сэргээх зорилгоор онц сурсан сурагчдыг гахайн торойгоор шагнаж урамшуулжээ.
Юньнань мужийн Илян хэсгийн Шяньян бага сургуулийн удирдлага нийт 20 сурагчийн гэр бүлд тус бүр нэг гахайн торой бэлэглэсэн байна. Орон нутгийн боловсрол болон эдийн засаг хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Шанхай хотын Сянвугийн олон нийтийн халамжийн сангаас эдгээр торойг хандивласан аж.
20 сурагчийг сурлагын амжилтаар нь сонгосон бөгөөд тэд аль торойг авахаа сугалаагаар шийдсэн байна.
Илян хэсэг нь Хятадын хамгийн ядуу бүсүүдийн нэг бөгөөд 2019 онд оршин суугчдынх нь жилийн орлого 27,291 юань буюу 4,283 ам.доллар байжээ. Шяньян бага сургууль нь нийт 65 сурагчтай ба ердөө дөрвөн багштай аж.
Эх сурвалж: South China Morning Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.