Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авчээ.
2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
xairan zalyys min uhaalg baigaarai tsaashid
Hairan saihan zaluus ,sarhdaas bolj ingeh ch gejdee,hamgiin tom uhaan uuchilal shu,ur huuhduudiignl bodoh heregteidee uur yah ch bilee dee
Элэнуэгний чинь уучлал үр хүүхдиыг нь бодох ч гэх шиг солиорцгоогоод байгаарай.Тэр өнчирч өрөөсөрч бүлтийж хоцорсон 3-үрс дээлтэйгээ хатаж хоцорсон хань,Эцэг Эх тэгэнл уахав???!!!Дуугүй л ялаа үүрээд яв ТҮВШИНБАЯРАА.
Өөр өнцгөөсөн нэг удаач гэсэн энэ хүнийг жааханч гэсэн бодох хэрэгтэй дэ энэ хүн бас гэмшиж байгай ишдээ