БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх нэгдсэн зохион байгуулалтад орон ажиллаж байгаа юм.
Нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа, нэгдүгээр сарын 13-нд 60 чингэлэг ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.
Эдгээр ачаанд ямар бараа бүтээгдэхүүн байгааг УБТЗ-аас мэдээллээ.
Тус газраас мэдээлснээр нэгдүгээр сарын 11-13-нд хилийн 0 цэгээс 58 ширхэг 40 тонны чингэлэг, 74 ширхэг 20 тонны чингэлэгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, сантехник, түүвэр болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авчээ. Тодруулбал хувцас, гялгар уут, скоч, таг, тахиа, гахайн мах, муурын элс, гар удирдлагатай эмнэлгийн ор, мотоцикл, хивс зэрэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
teewriin zardal aimer undur bgad bgaada
Ашгүйдээ гялгар уут орж ирж байгаа бол дамлаж 12-14мянгаар зарж байгаа уутны үнэ буухна дээ.Үүнээс болж авч байгаа бараан дээр 50 ₮ нэмэгдэж байгаа.4500-5000₮авдаг тор 8500-9000₮болсон
3 сар гацаж байгаад ирсэн гахай тахианы мах , цөцгий гэх мэт хүнсний зүйлийг авч хэрэглэхэд чанар нь ямар байна гэж бодох вэ? Сайн бодож тунгаах хэрэгтэй байх даа!!!
хэдэн мянган чингэлэг байгаа юм бэ? 40 нь 60 нь зөөвөл шадар сайд замын үдэд казак жил ажиллах вэ ?