Коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл "Омикрон хувилбарын халдварын үед хамар битүүрэх, нус гоожих, халуурах, хоолой өвдөх, аргах, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос ханиалга цэртэй болох шинж тэмдэг илэрч байна. Хүүхдийн хувьд хоолой сөөх, зарим тохиолдолд амьсгал бачуурах шинж тэмдэг голчлон илэрч байгаа. Томуу томуу төст өвчинтэй яг адил шинж тэмдэгээр илэрч байна. Энэхүү шинж тэмдэг 5-7 хоног илрээд, эдгэрч байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдгийг харвал хүчилтөрөгчийн дутагдалд орох, хатгаа болох эрсдэл Дельта хувилбартай харьцуулахад бага байна. Эндээс үндэслээд хүндрэх эрсдэл харьцангуй бага гэж дүгнэж болох юм.
Эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа учраас ард иргэд маань эмчийн зөвлөсөн эмчилгээг хийж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, тайван байж эмчлүүлэх боломжтой байна. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй байгаа. Амьсгалын дээд замын өвчлөлийн үеийн буюу амин дэм хэрэглэх, халуун бууруулах эм уух, хоолойн өвдөлтийн эсрэг эмчийн заавраар эмчилгээ хийхэд 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой.
Омикрон халдварын үед 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулж байгаа. Эрсдэлт бүлгийнхэн хүндээр өвчлөх магадлалтай учраас илүү анхаарал хандуулж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 оронд халдвартай иргэдийг хүлээн авч байгаа. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэл зүйн хүнд болон нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна.
Омикроны үед хуурай ханиалгах, хоолой зурж өвдөх улмаар цээжээр өвдөлт үүсдэг. Энэ нь уушгины хатгааны өвдөлтөөс ялгаатай буюу хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүдэлтэй өвдөлт юм. Үүнийг хатгаа болчихлоо хэмээн айгаад заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа. Тиймээс анхан шатны эмнэлэгт үзүүлээд 2-3 хоног эмчилгээ хийсний дараа шинж тэмдэг арилахгүй байвал КОВИД-19-ийн амбулаторид хандаж дахин үзүүлэх боломжтой бүтцийг гаргасан. Энэ амбулаториор үзүүлж болно. Амбулаторийн эмч үзээд хатгаа үүссэн байвал шууд ор зохицуулалтын албанд хандаж эмнэлэгт хэвтүүлэх юм" хэмээн ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zuv shuudee haniadtai adil yum bnalee.Humuus mini uuruu uursdiguu l hamgaalah.
Ийм л гайгүй юм бол үхсэн ацаа хийж өчнөөн мөнгөөр тусгаарлаж 1.саяар шинжилгээ хийдэгийн мөнгө гудрах гээл байж ядах юмаа
Гайгүй биш ээ Бүгд айж хэвтэх гээд зүтгэнэ Ачааллаа даахгүй лай болно гэж ингэж тайвшруулж байна Үүнь итгэх хэрэггүй шүү Яг Дельта шиг хүндрэх нь хүндэрнэ шүү Монголчуудыг бүгд шахуу суурь өьчтэй байдаг гэж бна лээ Гадны өндөр хөгжилтэй орнуудын хүн ам бол элдэв суурь өвчин бага учир нас баралт хүндрэл нь арай бага байгаа Манайхан бол хөгшин залуугүй харшил Астма Элэг зүрхбөөр гээд эрүүл хүн байхгүй шүү
Манай ЭМЯ одоо л зөв тактик барьж байна. Урьд нь улс төр, мөнгөний цавчаа орж ирээд, зөв шийдвэр гаргаж байсангүй.