УИХ-ын өнөөдрийн чуулган дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дахин хөндөн тавилаа. УИХ-ын дарга хууль зөрчиж байгаа тул ҮХЦ-д хандана гэдгээ мэдэгдэв.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах, хуралдах боломж нөхцлийг олгохгүйгээр гурав дахь сардаа явж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь УИХ-ын даргад 2021 оны аравдугаар сарын 19-нд албан шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга бүлгийн үйл ажиллагааг явуулах боломжийг хангаж өгөхгүй байна. УИХ-ын чуулган дээр унших, эс уншихаас хамаараад шинээр сонгогдсон бүлгийн даргад өрөө гаргах, ажиллах боломж нөхцлөөр хангахгүй байна. Шаардлагыг хүлээн авахгүй бол ҮХЦ-д хандана. УИХ-ын даргыг хуулиа биелүүлэхийг шаардаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулъя. Нам доторх асуудлаа шийдвэрлэ. Намын асуудлаар УИХ-ын үйл ажиллагаанд битгий саад учруулаад бай!
2020 оны долдугаар сард АН-ын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга уншиж танилцуулсан. Хуульд үүнээс өөр зохицуулалт байхгүй болно. Гэтэл нэгдүгээрт, АН, хоёрдугаарт, АН-ын бүлэг, гуравдугаарт, нэр бүхий гишүүдээс бичиг ирсэн. Энэ нь нэг нэгнээ үгүйсгэсэн, агуулгын зөрчилтэй байгаа. Иймд шүүхээр асуудлаа шийдвэрлэсний дараа УИХ-д хандах нь зүйтэй.
УИХ-ын дарга нэг хэсгийг нь өрөөнөөс нь гаргаад, нөгөөг нь оруулаад байвал ардчилал хаачих вэ? Асуудлаа дотооддоо шийдэх ардчилсан зарчмаа АН умартаж болохгүй.
Цөөнхийг хүндэтгэх ёстой. Цөөнх дотроо ч цөөнхөө хүндэтгэх ёстой. Бид чадах чинээгээр зөвлөгөө өгч, дэмжиж ажиллаж байгаа. Болохгүй бол та нарыг нэг өрөөнд цоожилдог юм уу, яадаг юм. Хоорондоо, дотроо ярьж учраа олцгоо. Уулзаж, ярилцахад бэлэн байна гэв.
УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ярьснаас дүгнэвэл, УИХ дахь АН-ын асуудлыг УДШ болон ҮХЦ шийдвэрлэхээс нааш гацаа нь гарахгүй гэдэг нь тодорхой боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haha tsoojil tsoojil
Hoorondoo uchraa olohguiee.baabariin helseneer namaa samrarlaaldaa ednuus...
Хоорондоо учраа олж ажиллах ёстой.Чмар нэгэн нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй их хурлаар нийлүүлэх гэж зүтгэвээс нам байхын хэрэг юу бна .Ардчилсан нам их хурлын даргад бие биенээ үгүйсгэсэн бичгийг өгч үүнийг ир хуралын дарга шийдэх боломжгүй.Шүүх цэцэгс нааш явахгүй.Ер нь ингэж ажил хүндрүүлж байх ямар шаардлага бна.Яиар нэгэн шийдвэр буюу бүлгийн даргыг сонгосон шийдвэр жгшваас нөгөө тал нь зандан шатар хууль зөрчсөн гээд босно .Ийм намаар төр удирдуулсан гж хэцүү.Нхм 2.бүлэг 2.Хуваагдсан бүлэг дотороо дахин хуваагдсан.Бүтэхгүы.Сүүлдээ бие даасан Алтанхуяг.Ху намаас дэвшиж сонгогдсон ПОП Наранбаатар 2 хоймор нь гараад суучихсан.