СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-14

Ч.Пүрэвсүрэн: Казахстан даяр террорист-үймээн, дээрэм тонуулд оролцсон гадаад, дотоодын 10100 хүнийг баривчлаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Казахстан Улсын Алма-Ата хотод 24 жил ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Ч.Пүрэвсүрэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

-Юуны өмнө Монголын ард түмэн Казахстанд амьдарч буй нутаг нэгтнүүддээ санаа зовж буйг хэлэхийг хүсч байна. Монголчуудын нөхцөл байдал ямар байв. Тэндхийн Элчин, консулынхантай холбоотой байв уу?

-Энд олон жилийн өмнөөс Казахстаны иргэн болсон иргэд буюу Монголын казахууд их байдаг. Харин Монгол Улсын иргэний харьяатаар ажиллаж амьдардаг хүн цөөхөн. Миний амьдарч буй Алма-Атад 3-4 монгол хүн л байдаг. Алма-Атад байсан Элчин сайдын яам Нур-Султан руу нүүсэн учраас Консулын газар бий. Одоохондоо утасдаж сураглаж, амьд мэнд байгааг маань бүртгэсэн зүйл алга.

Миний хувьд Элчин сайдын яаманд бүртгэлтэй, Монгол паспорттой. Аав, ээж, хамаатан садан Дорнод, Улаанбаатарт бий. Жил бүр эх орондоо очдог. Монгол паспорттой учраас улс төрийн ямар нэг цуглаан, сонгуульд оролцож санал өгөх эрхгүй. Манайх 1998 онд гэр бүлээрээ Казахстанд нүүж ирсэн. Хүүхдүүд, ач, зээ нар бүгд энд бий. .

-Таны хувьд үймээн бослого болсон хамгийн төв цэг болох Алма-Атад амьдарч байна. Эхэндээ шингэрүүлсэн хийн үнээс болж ард түмэн үймээн дэгдээсэн гэсэн бол сүүлдээ зохион байгуулалттай ажиллагаа байлаа гэж Токаев ерөнхийлөгч мэдэгдлээ?

-Алма-Ата  үймээний голомт, төв цэг байлаа. Орчинд нь байгаа хүний хувьд үймээн анх яаж эхэлсэн, хүрээгээ тэлсэн гэдэгт анализ хийж төр, засгийн газрын албан ёсны мэдээллээс тоймлон хэлье.

Казахстанд автомашины 80-90 хувь нь гааз хэрэглэдэггүй. гэсэн үг. Дэлхийн түвшнээс 100 дахин хямд гэж ард иргэд нь ярьдаг.

Тэр хэрээр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхгүй байгаа гэж үзэж 2018 оноос үнийг нь чөлөөлж, 2022 оны нэгдүгээр сараас биржээр худалдахаар болсон талаар мэдээлж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2-3 жил ухуулга сурталчилгаа хийж бэлтгэл хангасан гэсэн үг. . Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс гаазын үнэ өсөнгүүт цөөн иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ч үймээн самуун болох хэмжээнд хүрээгүй гэсэн дүгнэлтийг Казахстан даяар ярьж байна. Анх хэдэн хүн цугларангуут төрийн төлөөлөл очиж уулзаад гааз борлуулдаг аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдсан эсэхийг шалгах,

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ хэд хоногт гурван удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийсэн. . Тэд ямар ч улс төр, эдийн засгийн шаардлага тавилгүй, учир зүйгээ хэл амаар ололцох боломж ч өгсөнгүй. Манай төрийн засаг захиргааны байр барилга,  телевизүүдийн оффис, прокурорын газар, цагдаагийн удирдлага, хэлтсүүд, банкнууд руу хүний олноор дайрч дээрэмдэн бусниулж, галдан шатааж байна. Тэдний өөдөөс үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа цэргийнхэн руу сүрэглэн дайрч зэрлэгээр зодож гэмтээж, алж байна.

Тэднийг минь хувцасыг нь тайлан доромжилон, нүцгэнээр нь гудамжаар тууж, охид бүсгүйчүүдийг барьж хүчиндэж байна. Улсыг Аюулаас хамгаалахын академи руу, цэргийн комендатур луу дайрлаа. Тэд цэргийн дунд сургуулийн сонсогч хоёр сайхан хүүгийн хоолойг огтолж, толгойг нь биеэс нь салган шидэн зэрлэгдэж хүний ёсонд байхгүйгээр аашилж байна. Иймээс энэ аюултай байдлыг таслан зогсоохын тулд цэрэг цагдаагийн бүх хүчнийхэнд дээрэмчид руу урьдчилан сануулахгүйгээр шууд буудах устгах эрх, үүрэг өглөө. Гэтэл барууны зарим улсын зүгээс энэ алуурчидтай ширээний ард сууж тохир гэж уриалж байна гэдэг тэнэглэл” гэж мэдэгдсэн. Босогчид эзэлж авсан МИР ТВ болон бусад 5-6 телевизийн байранд байсан бүх техник хэрэгсэл аппаратуруудыг хулгайлж эвдэж шатааж, мөн тэнд байсан уг .

-Үймээнийг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевтай холбох  шалтгааныг хэрхэн харж байна вэ. Түүний гэр бүлийн хөрөнгө, эрх мэдлээс гадна ойр ажиллаж байсан хүн нь эх орноосоо урвасан үндэслэлээр баригдлаа?

-Назарбаев ерөнхийлөгчөөс больсон ч цэргээс эхлээд улсын эрх мэдэл хоёр хуваагдчихаад байсан. Назарбаевын даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах хэмжээний эрх мэдэлтэй. Гишүүн орнуудаас ганцхан Казахстаны ҮАБЗ ийм том эрх мэдэл эдэлдэг.

. Улсын Аюулгүй Байдлын Газрын (КНБ) дарга Карим Масимовыг эх орноосоо урвасан гэж баривчлан хорьж, хоёр туслах, ҮАБЗ-ийн хоёр нарийн бичгийн даргыг халж, Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Мөн Стратеги төлөвлөлтийн газрын даргыг халсан. Ер нь . Бас яагаад шашны хэт даврагч нарын “унтаа үүрүүд” ийм олноороо бий болж удаан хугацаагаар эхлэх команд хүлээн өргөжин тэлсээр байсныг мэдээгүй байв, эсвэл мэдсэн ч нууж байв уу гэдэг асуудлуудыг Ерөнхийлөгч тавьж байна.

юм шиг санагддаг.  

-Гадны цэргийг оруулсан явдлыг зарим улс орон, судлаачид шүүмжилж байна. ОХУ-ын цэргүүд гэхэд үймээн самууныг намжаахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ОДКБ буюу Аюулгүй байдлын хамтын гэрээ цэргийн байгууллагын гишүүн Армен, Киргиз, Тажикстан, Беларусь, Орос улсуудын армийн тусгай хүчний 2500 дайчдын эхний хэсэг бүх техникийг ачсан Ил-76, Ан-Руслан ачааны том онгоцууд Алма-Атагийн онгоцны буудалд  буунгуутаа хамгаалах обьект руугаа явсан.  Нийт 120 нислэгээр гурав хоногт зөөж авчирсан. Оросын болон бусад орны армийнхан орж ирсэн мэдээг сонсоод Ерөнхийлөгчийн ордонг эзлэх гэж байсан оролдлогоо зогсоосон. Ингээд нэгдүгээр сарын 6-9 хүртэл Алма-Ата хотыг дээрэмчдээс цэвэрлэх ширүүн байлдаан явагдаж одоо террористууд хотоос шахагдан гарч жижиг суурингуудад бүгэж, зарим нь хил гарч зугтах гэж оролдож байна гэсэн мэдээллийг төр засгаас өгч байна. 

Энэ хугацаанд гэсэн мэдээлэл гарч байна. Нэгдүгээр сарын 10-ныг улс даяар гашуудлын өдөр болгон зарлаж эрэлхэг хүү нараа сүүлчийн замд нь үдэж, гашуудацгаалаа.

Гадны цэргүүд орж ирээд тусгай обьектуудыг хамгаалж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан Казахстаны цэргүүдийг бослогыг намжаахад оролцох боломжоор хангасан. Гадны цэргүүд байлдаанд оролцохгүй. Цаашид тодорхой хугацаанд буюу үймээн бослого бүрэн намжтал хамгаалалтад байж дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

Хамгийн сүүлд ОДКБ-ийн орнуудын Ерөнхийлөгч нар цахим хуралдаан хийхэд К.Токаев “Олон улсын террористууд Казахстан улсын төрийн засаг захиргааг эзлэн авч, төрийн эргэлт хийх тодорхой зорилготой байсан. Тэд Нур-Султанд очих гэж байжээ. Тэд манай Үндсэн хуульт төрт улсыг  нурааж, үндэсний тусгаар тогтнолыг сүйрүүлэх оролдлого хийлээ. Маш нарийн зохион байгуулалттай, нэг командаар нэг том төвөөс удирдан ажиллаж байв. Тэдэнд орчин үеийн транкерийн холбооны хэрэгсэл, мэргэн буудагчийн винтовууд болон гадаадын цэргийн лагерьт бэлтгэгдсэн олон зөвлөх, хөлсний боевикууд байлаа. Үхсэн, шархадсан хүмүүсээ  түүж авч байгаа нь болон довтолгоо яаж хийж, яаж сошиалаар хүчтэй худал мэдээ тарааж, ухуулж байгаа зэрэг нь “арабская весна” өнгөт хувьсгалуудад оролцсон боевикуудийн төрх, гарын үсэг гэдэг нь илт байлаа” гэж хэлсэн. Путин, Лукашенко нар “Бид тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчийн хүсэлт урилгаар, гэрээний дагуу  энхийг сахиулах гэж ирсэн, энэ тухай бүх бичиг баримтаа журмын дагуу НҮБ, НАТО-гийн удирдлагад явуулсан” гэдгийг мэдэгдсэн.

-Нөхцөл байдал нэлээн тогтворжих шиг боллоо. Иргэдийн амь нас эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг хэрхэн тооцож байгаа бол?

-Бослого үймээнд оролцсон 20 гаруй мянган хүнийг хотоос хөөж, заримыг нь баривчилж байна. Алма-Атагийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Иргэдийн амь нас хохирсон, байшин барилга нурж сүйтсэнийг харахад сэтгэл өвдөж, уйлмаар санагдаж байна. Хоёрхон өдрийн дотор бүхнийг тонож дээрэмдэж, шатаалаа. . Казахстан улсын эдийн засагт учруулсан нийт уршиг нь гурван миллиард ам.доллар гэж одоогоор тооцож байна. Үймээн бослогыг далимдуулж байгаа хүмүүс ч их байгаа юм билээ. Одоо ганц нэг эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк ажиллаж эхэлж байна. Гэхдээ энэ сарын 19 хүртэл онц байдал зарласан.

Хүнсний дэлгүүрүүд онгойж, мобил утасны банкны үйлчилгээ хийгдэж, карт уншиж, бензин колонкууд нээгдэж амьдрал хэвийн хэмжээндээ орж эхэлж байна. Казахстануудын нэг сайн чанар нь долоо хоногийн дараа дэлгүүр, худалдааны төвийг нээхэд дайрч уралдсан, үнээ нэмсэн зүйл огт ажиглагдаагүй.

-Хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхэлсэн үү. Шинэ Засгийн газар бүрдчихлээ?

-Казахстаны хэмжээнд бизнесийн салбарыг хариуцдаг тусгай байгууллага байдаг. Тэр байгууллагад хохирлоо мэдүүлэх, зураг, бичлэгээр баталгаажуулж өгөөрэй гэдгийг үймээн гарсан эхний өдрөөс эхлэн анхааруулсан. Бизнесийн байгууллагууд албан ёсны магадлагаагаа үзүүлээд дараагийн хөнгөлөлтөд хамрагдах юм билээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулах байх.

Ерөнхийлөгч К.Токаев шинэ Засгийн газрын бүрэлдхүүнийг баталж эхний хуралдаан дээр нь үг хэллээ.  Казахстаны улс төр, эдийн засаг нийгмийн салбаруудыг шинэчлэн өөрчилж, шинэ чиг баримжаагаар явах стратегийн олон чухал асуудал дэвшүүлж, шийдэх замуудыг заалаа.

. Олигархиуд нэг удаа ард түмэндээ туслах болсон гэж үзэж яамдын ажилчид, парламентын гишүүд зэрэг төрийн том удирдах тушаалтай хүмүүсийн цалинг нэмэхийг таван жилээр хориглолоо. Мөн ОДКБ-ийн энхийг сахиулагчид гол үүргээ гүйцэтгэж байдал тогтвортой болсон тул 10 хоногийн дотор нутаг буцна гэж мэдэгдэв. .

-Таны хувьд нөхцөл байдал хүндэрч эхлэхэд эх орон руугаа явах, Монголчуудыг татаасай гэсэн бодол төрж байв уу?

-. Харин нэгдүгээр сарын дундуур Монгол руу аав, ээж дээрээ очихоор төлөвлөсөн байсан ч хөл хорио, нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор онгоцны буудал ч ажиллах боломжгүй байгаа.

-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын хүндхэн сорилттой нүүр туллаа. Ялангуяа, бизнес эрхлэгчдийн орлого эрс буурлаа. Танай гэр бүлийн бизнест хэрхэн нөлөөлөв, төрийн дэмжлэг хэр байв?

-Бизнесийн онцлогоос шалтгаалаад гутлын үйлдвэрт нөлөөлөх нь харьцангуй бага байлаа. Эхний ганц хоёр сар хаалгаа барьснаас биш Казахстаны хувьд хатуу хааж хориогүй. Бүх зүйл чөлөөтэй байсан. Төр засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд ер оролцдоггүй. Нийгмийн түвшин өөрчлөгдсөн, хөгжсөний л илрэл байх л даа.

Цар тахлын үед Казахстаны төр засаг  бизнес эрхлэгчид, иргэдээ их дэмжсэн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаанд ямар ч татвар авахгүй байхаар болсон. Ер нь гэж хэлж болно. Энгийн амьдрал дээр тохиолддог жишээ хэлэхэд, ажиглагддаг.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (32)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Парчин.С
2 жилийн өмнө
66.181.161.43

...Уг нь боломжийн сайхан л орчинтой газар байна шүү... Назарбавын гар хөл эрх мэдэл л сүйтгэж дээ.. Одоо тэгвэл бүр сайжрах юм байна Энэ Монгол залуу ямар ухаантай мундаг залуу вэ ...Ийм залуус олон байж төр засаг нь дэмжиж байгаасай....

Д. Тулга
2 жилийн өмнө
202.9.46.126

МУНДАГ ЗАЛУУ БАЙНА БИЕ ДААЖ АМЬДРАЛАА АВЧ ЯВНА ХҮНД АЛБА ЧАМААР ТАНАЙХАНААР БАХАРХАЖ БАЙНА МОНГОЛЫН НЭРЭЭ ГАРГАЖ ЯВНА ГЭДЭГ АЖЛЫН АМЬЖИЛТ ХҮСЭЖ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Зочин
2 жилийн өмнө
2.75.235.61

Үнэн зөв мэдээлэл өгсөн бн. Би бас Казакстанд амьдарч бгаа энгийн л нэг Казак залуу бн. Манай Монголын хэвлэл мэдээллийн зарим сайтууд илт худлаа мэдээлэл өгч бсан. Алива улсын хөгжилд төр засаг маш их нөлөөлдөг юм бн. Энд ирээд 8 жил болж бн. Авто засварын газар ажиллуулдаг. Татвараа төлөөд бүх юмаа ном журмын дагуу хийхэд улсаас ямар ч дарамт шахалт бхгүй , харин ч улсаас дэмжиж жижиг дунд зээлд хамруулж өгч бн. Манай Монголд харин эсрэгээрээ . Манай улс Казакстанаас сурах юм их бндаааа

Зочин
2 жилийн өмнө
109.206.8.141

худлаа

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.158

Битий шаа л гэж хэлье. Манай Монголд ч гэх шиг хэзээ танай Монгол болцын?

Архангай
2 жилийн өмнө
202.126.89.123

Амжилт хүсье. Энэ 2 тэнэгийг битгий тоогоорой. Бүх хүмүүс ийм биш.

Llmööö Llmööö
2 жилийн өмнө
84.132.147.179

Tegejvl taaraa tegsen yasan manai mongolchuud mundag baina ingej zagsah heregtei gej soliorood bsan umhii alan hydagch nar l dalimduulj uimeen tonuuli hulgai hiij hun alj baigaan shdee gaaz ni tiim hymd ym bol dsvarchuhsan bas hudlaa buun dslim bolgoj uimeen hiisen bololtoi barivchlagdsan novshnuud nasaar ni horivol taarna

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.250

Бизнесээ их дэмждэг юм байна, төрөөс оролцож үймүүлдэггүй учраас бизнесийн таатай орчин бий болгож чадсан байна, иим л байх ёстой байх, манай улс шиг юм болгонд оролцож бизнесийнхэнд дарамт учруулж төр нь үймүүлж байдаг үзэгдэл байхгүй юм байна

Зочин
2 жилийн өмнө
103.229.121.183

Ёстой хөгийн худалч. Дандаа дарга нар долоосон юмыг хаа холоос бичиж Монголчуудыг хооронд нь талцуулж бдг сэжгийн өвгөн

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.60

Tenegiin duugui uzesgelentei gedegdee nz uur yu ch yarihaw dee

Зочин
2 жилийн өмнө
109.206.8.141

Худлаа

би
2 жилийн өмнө
109.206.8.141

Худлаа

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.219

Үнэн багцаатай байрын бичсэн байна Худал гэж хуцаад байгаа юм нууд тэндхийн эсэргүүнүүдийн хэсэг биш биз Монгол хүн та биеэ бодож яваарай Монгол гэдэг нэрээ сэвтүүлэв

ИХ мэдэх
2 жилийн өмнө
192.82.67.79

Угаасаа томчуулын зодооны илрэл нь дайн.. хэдэн зоос өгвөл үххэд ч бэлэн.. үхсэн хүний тоо 400 хол давсын шүү гэсэндэг

Зочин
2 жилийн өмнө
66.181.187.103

Terroristuudiig omgoolj uhehee shahan bicheed bgaa humuus bas manaid bgaa bolomjit tsagaa huleej bui hevtuuluud bh vii! Tor zasag maani harj bgaa baih aa.

Зочин
2 жилийн өмнө
192.82.90.95

Казак гоё юм аа, нэг муу цагаач очсон ч бизнес хийж болоод бсн. Харин болсон үйл явдлын тухайд толгойгоо амархан угаалгадаг типичний хэнэггүй монгол бн

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.33

Монголд бол одоо ард шулж цөхүүлөх шатандаа бна.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.106

Bosgoson business ni suirchih vii gd sandarch bsan nuhur bn da. Tuv apparatiin hevlelees dutahgui l reklamdsan bn

Зочин
2 жилийн өмнө
103.57.95.62

Албан ёсны мэдээг нь уншчдаг хүн байна. Юмны цаадахыг хар. Энэ явдлыг эрх мэдэл шилжиж байна гэж харахаар байна. Назарбаевын эрин дуусч токаевын үе эхэлж байна.

Серік
2 жилийн өмнө
164.0.158.36

Ямар ч мэдээлэлгүй хүн бичсэн байна. Казахстаны баруун муж Уззбекстантай хил залгаагуй. Жирийн ийм юмыг мэдэхгуй байж юу яриад байгаа юм бэ. Газрын тос газ олборлодог барууны мужууд Каспи тэнгисээр дагаж орос азербайжан иран улсуудтай хил залгадаг. Тэд анх газын үнийг бууруул гэсэн шаардлагаар цуглаан зийсэн тэр цуглааныг бусад мужууд дэмжээд гараад ирсэн. Сүүлдээ засаг төр дийлж чадахаа болиод зэасэг хэрэглэж дарсан үүнйгээ цагаатахын тулд гадны 20000 терорист орж ирсэн гэж мэдэгдсэн. Гаднаас орж ирсэн болон дотоодын ямар ч терористууд байхгуй. Хаосыг ашиглаж дээрэм тонуул зийсэн улсууд байгаа Энэ мөчийг ашиглах гэж оролдсон Назарбаевын хмаатанууд төрийн эргэлт хийхийг завдсан тухай яриа тараад байгаа. Баригдсу аюулаас хамгаалахын дарга болон оролцогчдод энэ хэргийг тохоод байгаа.

Элдэв
2 жилийн өмнө
202.9.47.16

Сайхан мэдээлэл өглөө. Казакстанд тогтвортой байдал нэн чухал.

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.223

Энэ залуу дорнодын монгол залуу харин эхнэр нь казак

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.223

Энэ залуу дорнодын монгол залуу,харин эхнэр нь казак

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.195

Манайхаас хувь илүү газар байна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.20

Казакстан улс богинохон хугацаанд маш хурдан хөгжсөн. Энэ бүхэнд Назарбаeвын бодлого маш сайн нөлөөлсөн гэж боддог. Улс орноо ийм хэмжээнд болтол хөгжүүлэхдээ өөрт ч ашигтай өрөөлд ч ашигтай ажилласан. Тэгэхэд манайх яасан. Зөвхөн би гэсэн үзэлтэй. Тэгээд яаж хөгжихөв

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.11

Муу эр дайнд хөөрнө гэдэг. Манай эргүүнүүд яана гээд байлаа. Тагнуулын байгууллага сайн ажиллаасай даа.юу ч болоогүй байхад жагсах босох тухай сошалаар орилоод бгаа хүмүүсийг шалгаасай

Andyyr
2 жилийн өмнө
150.129.143.150

Мундаг залуу байна.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.157

Яг ш дээ. Морио.

Монгол
2 жилийн өмнө
64.119.24.91

Энэ улсын хууль дүрэм зарчимийг манай төрийн түшээд хараасаа

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.157

Ингэж худлаа шааж төр засгийнх нь худал дүр төрхийг дэмжиж байж ард түмэнд нь нухуулах вий дээ. Ямар хэрэгтэй юм? юм ингэж худлаа шаах? Тэр олон сая хүн гудамжинд гарч байхад тэднийг алуурчин террорист гэж зарлах эрх хэн түүнд өгсөн юм? Ингэж донгиорч байж ард түмэнд нь алуулана даа.

Энхээ
2 жилийн өмнө
202.21.108.157

Худлаа шааж байна. Тэр олон сая жагсагчид террористууд уу? Битгий балайр. Хамар дор хагархай хэнгэрэг гэдэг шиг ингэж хударггүй, хамаагүй авч байж казахуудад нухуулана даа.

jora
2 жилийн өмнө
202.55.188.102

би бас олон жил бсан, дэмжлэг бол сайн, даанч муу дээрэмчид, уахавист терракт хэлбэрийн үил ажиллагаа явуулдаг бүлгэмүүд энд тэнд байсаар л байдаг бсан. би өөрөө Семьипалатинск хотын sunset гэж терракуудын эсрэг бүлэгт 4жил зүтгэсэн хүн. терракуудаас нэг л өдөр ийм халдлага гарна гэдэгийг Казахууд болон эрх баригчид мэдэж бсан. даан ч цэвэрлэгээ хийж чадаагүй, биднарыг дэмжээгүй, би бас нөлөөтэй бсан шүү,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.