Омикрон хувилбарын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ээс зөвлөж байна.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх:
-Омикрон хувилбарын халдварлах байдал өндөр. Альфа, Дельта хувилбараар өвдсөн хүмүүс дахин халдвар авах боломжтой. Омикрон хувилбарын нууц үе 3-5 хоног үргэлжилдэг. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 байгаа бол гурав дахь тунгаа хийлгэсэн иргэдийн өвдөх магадлал 75, хоёр тунтай иргэдийнх 35 хувь байна.
Омикроноор өвдсөн иргэдэд амьсгалын дээд зам буюу хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдгүүд арилна. Амьсгалахад төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл таны халдвар хүндэрсэн гэж үзнэ.
Томуугийн улирал мөн эхэлсэн тул өрхийн эмнэлгүүд, түргэн тусламжийн төвүүд ачаалал ихтэй байна.
Бид түүвэрлэн авсан сорьцод үүсгэгч илрүүлэхээр ажиллаж байна. Энэ жил амьсгалын дээд замыг гэмтээдэг, томуугийн вирус түлхүү тархжээ.
Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст 10 хоног шинж тэмдэг үргэлжилсэн бол омекроных үүнээс бага. Халууралт дельта хувилбарын үед маш өндөр байсан бол омикрон дээр халууралт бага. Дельта дээр амт, үнэрээ алдаж байсан бол омикрон дээр чих шуугих, дотор муухайрах шинж тэмдэг давхар илэрч байна.
Олон улсад шинэ хувилбарыг судалсаар байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өвчтөний буурсан ч иргэдийн наснаас хамааран өөр өөр байна.
Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Өмнөх эмчилгээг хийж байна. Дөрөв дэх вакцины хүндэрсэн урвал хүндрэл бүртгээгүй байна. Загатнасан, халуурсан, гар хүндэрсэн гэх мэт хөнгөн хүндрэлүүд гарсан.
Өвчтөнүүд өрхийн эмчийн заавраар эмээ уугаарай. ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар зөвлөгөө авч болно. Эмийн нөөц тасалдаагүй.
Нэг гэр бүлээс нэг нь омикроноор өвдөхөд бусад гишүүд халдварлах нь өмнөх хувилбаруудаас илүү байна. Омикроны халдвар авлаа гэж бухимдах шаардлагагүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пиздакуудаа 3 дахь тун хийлгэ сайн гээд байсан биз дээ
3dahi tun ovdoh magadlal 2dahi tuntai irgedees iluu geheer 3dahi tun yamar hereg bnaa???
Buhimdku yadiin. Yun 4deh tun be.
Ene odoo yu gsn vg be 3 tyn hlgd 75 uvduh magadlaltai bolj bnu er oilgson gvi faizer 123 tun hlgsn hiilgeh bvrt bie zaraij haluurj bn gar daagdahgvi uvduh yum 3 udur sain uu muu yu
Burusni em uuhgvi huul und shingen halyyn ym uu gej zubuchihuud. Reduseber hiij bolno sain geed baih ym yg yah ystou ym be
Birus nolin antibiotik heteglehhbi gechiheed birusni remdisrber hiij bolno sain geh ym yu gesen ch vg ym medeed ch baigai ymuu medehgvi ch baigai ym shig ym yrihas bolioo
3р тун хэрэггүйн бишүү.магадлал 75% юм бол