Нийслэлийн 78 дугаар сургуулийн багш сурагчаа хэвтэрт ортол зодсон гэх асуудал саяхан дэгдлээ.
Энэхүү хэрэг нь 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд гарсан аж. Түүнээс хойш цахим сургалт эхэлж, 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл сурагч хичээлдээ хэвийн ирж байсан гэж тус сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа хэлж байна.
Нийслэлийн 78 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа:
-Энэ хэрэг 2021 оны 11 сарын 9-ний мягмар гарагт гарсан юм билээ. "Даалгавар хийсэнгүй" гэж хэд хэдэн сурагчийг анги удирдсан багш Амаржаргал нь номоор цохисон гэсэн. Маргаашаас нь эхлээд сурагч Сумъяабат хичээлдээ ирээгүй. "Эмнэлгээр явж байгаа, өвчтэй" гэж мэдүүлсэн байсан. Тэр долоо хоногтоо танхимаар хичээллээд, дараа долоо хоногоос нь улс даяар цахим руу шилжсэн. Тэрнээс хойш мэдээлэлгүй байж байтал уг сурагчийн ээж Туяа нь "Хүүхэд гэмтээсэн байна, цагдаад хандана" гэдэг асуудлыг сургуулийн захиргаанд тавьсан.
Энэ дагуу сургуулийн захиргаа хуралдаад, уг багшид сахилгын шийтгэл оногдуулж, Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгож, ээж, хүү хоёртой нягт холбоотой байхыг үүрэг болгосон. Амаржаргал багш "Уулзъя" гэж утсаар зөндөө хэлсэн юм билээ. Тэгэхэд ээж нь "Би өглөө гараад, орой орж ирдэг. Амжихгүй. Тэгээд ч цагдаа, шүүхээр явна" гэдэг зүйл хэлээд байсан байдаг.
Гэтэл гэнэтхэн хэвлэлээр энэ асуудал гараад ирсэн. Сургуулиас томилогдсон хүмүүс гэрт нь очсон. Ээж нь бидэнд ямар нэгэн бичиг баримт харуулаагүй. "Цагдаа хураагаад авчихдаг юм билээ. Цагдаа, шүүхээр явна" гэдэг зүйл яриад байгаа. Мөн, Амаржаргал багшийг торгосон 300 мянган төгрөгийг өөрт нь ирнэ гэж ойлгосон байна лээ. Цагдаа нь "Зөрчлийн торгуулийн мөнгө улсын санд ордог. Эмнэлгийн зардлаа тусад нь нэхэмжлэх боломжтой" гэж хэлсэн байсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харахгүй бол хэн ч мэдэхгүй байна л даа гэсэн хариулт өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арай ч дээ энэ эх худлаа ярьсан байвал багшийн нэр төрийг сэргээх хэрэгтэй.
Huuhed il haragdakh sharhgui zodoj tsohiulaad buuljij bga bol tomograph zurag avahuul gedeg. ter ni 120 myangiin unetei. gemtel uuruu tiim hanshaar avdag. yasnii tsuural rentgend haragddaggui geed zaaval tomograph gedeg yum. Ter eej hudlaa yariagui bn. ter bagshaas bolj ter eej huuhed 2 emnelegt undur tulbur tulsun bol bagsh umnuus ni tulj uguh l yostoi bhgui yu. gemtlees ochood asuu tomograph hed uu geed 120 myanga bga
Багшийг гүтгэн мөнгө олохыг зорьж. Шившиг
Тэр ээж нь гэх шулам ингэж л хүүхдийн ирээдүйг баллаж байгаам шд