СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ХХБ-ынханд зарсан хэргийг прокурор хянаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийн шалгаж дуусаад шинэ он гарахын өмнөхөн прокурорын хяналтад шилжүүлжээ.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперейшн) ХХК  2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байсан. билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс корпорац” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн юм. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.

Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, тухайн үеийн Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. .

Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах, эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсээр байтал ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн аваагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэдэг.

Энэ мэт баримтад үндэслээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд түүнд холбогдох хэргийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хувьцааг хууль бусаар худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Харин тэрбээр хилийн чанад руу зугтсан учраас  үйлдлийг нь тусгаарлан бусад хэргүүдийнх нь хамтаар түдгэлзүүлээд буй.

Харин энэ удаа мөрдөгчид Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал зэрэг хүмүүсийн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж, НПГ-т хүргүүлсэн байна.

Уг нь Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал нарт холбогдох хэргийг тусгаарлан өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж байсан ч Улсын дээд шүүхээс 2021 оны зургадугаар сарын 30-нд “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнээд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-ын хяналтад буцаасан билээ. Ингэхдээ цөөнгүй заалт тусгасан байсан. Тухайлбал, . Эрүүгийн хуулийн III бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хүрээний дотор шийдвэрлэх холбогдогчдын оролцоог шийдвэрлэх ёстой гэж үзсэн.

Жишээ нь УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэж нэг гэмт хэргийг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тусгасан атлаа зарим яллагдагч нарыг тусгаарлан шүүхэд шилжүүлээгүйгээс үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийх бололцоогүй нөхцөл байдал үүссэн гэж Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар дүгнэсэн байдаг.

Өдгөө билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.220

Урвагчид

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.79

Төр гэж бгаад, төрийн ажил удаан ч гэлээ явагдаж, шударга үнэн ялж байгаад баяртай бна. Эх орноосоо урвасан гэх заалтыг эргүүлэн эрүүгийн хуулинд яаралтай нэмж, эх орноосоо урвасан хүнийг цаазалдаг ялыг сэргээмээр бна

Зочин
2 жилийн өмнө
103.212.116.138

Худалч хулгайч луйварчдыг монголын шүүх хатуу хариуцлага тооцох байх.Иймэрхүү шуналтангууд эх орноо ч худалдана. Шийтгэл нь хатуу байж дараах эд хийсэн хэргээ ойлгож магад.

Бат
2 жилийн өмнө
192.82.70.1

Цаад эзэд нь Сугараад үлдчих биедээ Элбэгдорж Сайхан билэг нар нь

Ард
2 жилийн өмнө
103.140.11.40

Тэр үед Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. ерөнхий сайд асан Сайханбилэг нарын л санаатай зохион байгуулсан гэмт хэрэг гэдэг нь ард түмэнд илэрхий ойлгомжтой байгаа шүү дээ тэр үед ЗГ т ажиллаж байсан сайд нар сайн мэдэж байгаа ч мэдэхгүй дүр эсгэдэг...

Zochin
2 жилийн өмнө
202.126.90.83

Ene ARDCHILAL yrisan AN n ugur tolgoinuud chini bugdeeree eh oron gazar nutag ard tumnee hariihand zarj mungu erh medel alban tushaal oldoj l baival avsan ehner buuhdee ch ugch medeh shunaltanguud baisiin bna zugeer muruuruu ajilaa hiigeed ednii buzar bulaig ilruulj yos zui shudarga yos togtooh gesen negniigee kommunistuud mangaruud hemeen eldveer muu helj uursdiiguu avch uldhiin tuld heden arvan terbum mungu tsatsaj mongolhuu odbayr javhlan munherdene metuudeer tsust huvisgald sanaarhaj uursduu l ylgui uldej baival eh oron ard tumen yah ni hamaagui bolson hulgaichuud yumaa edniig demjeed umuuruud baigaa hesegheen tsuuhun namchin mungunii temtsegch nart gaihaad barahgui yumaa ednii avsan mungu ni sariin dotor l alga bolno ur huuhed uy udam ni say say jil amidrah eh oron mini shuudee

Иргэн
2 жилийн өмнө
64.119.17.195

Монголын шүүх, прокурорууд бүгд худалдагсан. Үнэн юм эднээс гаргахгүй. Сайн найруулж, дэглэсэн жүжиг болоод өнгөрнө дөө. Эцсийн дүндээ Оюун-Эрдэнэ ч юм хэлж чадахгүй. Дарханы төмөрлөг, Хөтөлийн ЦШКомбинат гэх мэт Монголын аль өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг хамаад яваад байдаг хэсэг бүлэг хүмүүс. Монголын бодит мафи. Монголчууд хувь заяатайгаа эвлэр. Монгол улсынхаа далд эзэдтэйгээ сайн таэилцаж ав. Та нарын хувь заяа зөвхөн ХХБанкинд.

Энэ бүлэг дээрэмчид чнь
2 жилийн өмнө
66.181.178.218

Энэ бүлэг дээрэмчид чнь Ял завшиж чадахгүй бололтой! Хүүк эдгээр дээрэмчдэд харицлага тооцож чадах уу??

иргэн
2 жилийн өмнө
202.55.188.98

АН гэх тодотголтой бүлэг дээрэмчид. 2012-2016 онд хийж чадсан хамгийн том гол ажил нь энэ. Төрөө дээрэмдэж тонож байнадаа. Дахиад сонгуульд ялвал өшөө том том юм хийх байждээ. Монголын ард түмэн тэнэг биш шүүдээ. Мэдээд эд нарыг сонгоогүй нь болждээ.

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.167

Т1ҮҮДЭД СУРГАМЖ БОЛООД САНУУЛГА БОЛМООР ЮМ- УЛС ТӨР,ТӨРИЙН АЛБА ГЭДЭГ НЬ ЗҮГЭЭР НЭГ МУУ АМИЦТАЙ КАРЬЕР ХӨӨСӨН,ӨНДӨР АЛБАРУУ ЗҮТГЭЖ УЛСЫН ХАЛААСРУУ САВРАА ДҮРЖ БАЯЖИХ САНААТАЙ ЮМНУУДАД ЗОХИХ ЮМ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОГ.ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЯЛ ЭДЛЭХ БОЛНО ГЭДГИЙГ САЙН УХААР. ӨӨРСДИЙГӨӨ УХААНТАЙ СЭРГЭЛЭН БУСДААС ИЛҮҮ АВХЛЖ САМБААТАЙ ГЭЖ БОДСОН ЮМНУУД ОЛОН БАЙНА- казиноэнхбаатар халзанганболд сбаяр батүүл хаянхярваа халзанбаттулга ундармаа эрдэнэбат мэтээс шоронгийн өмхий үнэр хэзээ ч арилахгүй,харин элбэг бгбанди схнбилэг ххб ийн хэд,мөн олон хэдэн хулгайчууд удахгүй аавынд очихоо бүү эргэлз!

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.109

Эд нар 3, 4-р цахилгаан станцуудыг ч хувьчлал нэрээр луйварлан авахаар зэхэж байсан гэдэг. Аз болж сонгуульд ялагдан Монгол төрөөс зайлцгаасан. Монголчууд ухаантай ард түмэн гэдгээ харуудж эдгээр луйварчин хулгайч, гадныхны гар хөл магадгүй тагнуул, урвагчдыг шүүж байгаа нь улс орноо аьарч хамгаалж буй хэрэг мөнөөс мөн.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

Шүүх.прокурор Жасьт Батхүү. Ганзориг.Сугар.Очирхүү нараа шалгаачээ. Тэд бол юун 49 хувь бүүр барьцаанд тавьж хуурамч гарын үсэг ашиглаж Монголоо зарсан биздээ. Яагаад энэ луйварчидад ял шийтгэл өгөхгүй байна. Бүү намчирхаж хуульчид ашигла.

Иргэд
2 жилийн өмнө
66.181.178.242

Ер нь бол ОХУ-ын ЗГ нь Эрдэнэтийн 49 хувийн захиран зарцуулах эрхээ нэгэнт “Ростех” кропорацид шилжүүлчихээд өмнөөс нь манай ЗГ-т албан бичиг явуулахгүй нь тодорхой. Харин өнөөх Ростех нь 14 хоногийн хугацаанд Казак, Хятад 2-оос түрүүлээд авбал ав чадахгүй бол бид зарлаа л гэж мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд тулчихсан, за яаралтай УИХ-ын чуулган зарлалаа ч бөөн хэрүүл, би авна чи авна гээд ёстой алаан бололцоод Хятад, Казак 2 ч энэ зуур зүгээр суухгүй зарим гишүүдийг авлигадаж талцуулж бужигнуулна. Эцэст нь шийдэлд хүрч чадахгүй гадны хоол л болох байсан гэж боддог доо! Аа харин нэгэнт Монголдоо ороод ирсэн хойноо яаж ч болдогийг бид бэлхэнээ харж байна шүү дээ. Эцсийн дүндээ Ч.Сайханбилэгийн ЗГ хамгийн зөв шийдлийг түргэн хугацаанд гаргасан.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.178.242

Ер нь бол ОХУ-ын ЗГ нь Эрдэнэтийн 49 хувийн захиран зарцуулах эрхээ нэгэнт “Ростех” кропорацид шилжүүлчихээд өмнөөс нь манай ЗГ-т албан бичиг явуулахгүй нь тодорхой. Харин өнөөх Ростех нь 14 хоногийн хугацаанд Казак, Хятад 2-оос түрүүлээд авбал ав чадахгүй бол бид зарлаа л гэж мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд тулчихсан, за яаралтай УИХ-ын чуулган зарлалаа ч бөөн хэрүүл, би авна чи авна гээд ёстой алаан болох байсан. Тэр зуур Хятад, Казак 2 ч зүгээр суухгүй УИХ-ын гишүүдийг авлигадаж талцуулж бужигнуулна. Эцэст нь шийдэлд хүрч чадахгүй хоцорч, гадны хоол л болох байсан гэж боддог доо! Аа харин нэгэнт Монголдоо ороод ирсэн хойноо яаж ч болдогийг бид бэлхэнээ харж байна шүү дээ. Эцсийн дүндээ Ч.Сайханбилэгийн ЗГ хамгийн зөв шийдлийг түргэн хугацаанд гаргасан.

Zochin
2 жилийн өмнө
66.181.179.133

Mongol ulsiin shudarga shuuh yaj shiidehiig l harah l uldlee. S. Bayar, Enkhsaikhan nariig shuuhees helmegdsen gej uzsen bna lee. Iimerhuu jujig bolood unguruh baih daa

Сансар
2 жилийн өмнө
202.126.88.44

Энэ хэргииг дэлхии даяар харж бгаа, 3 сая монгол хүн бүгдээрээ анхааралтай харж бна...

Зочин
2 жилийн өмнө
49.0.156.20

Элбэгдорж гол хүн нь дээ Эрдэнэт үйлдвэр бол ширгэсэн саалийн үнээ хөрөнгө оруулаад ямарч нэмэргүй болсон гээд л нэг ёсондоо улсын үйлдвэрийг ашигүй ажилуулах болон үнэгүйдүүлж хувьдаа авдаг аргаа гүйцэтгэхэд цаад эзэн нь болсон . Үгсэн сурталчилж хуйвалдааныг зохион байгуулахад голлон гар бие оролцсрн Улс орноо цөлмөж баяжмж байдаг яасан их шунал ямар муухай сэтгэл вэ гэдгийг цаг хугацаа харуулаад лбна даа

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.210

Улсыг тэжээгч саалийн үнээг хувьдаа авах гэсэн шуналтангууд. Иймэрхүү нөхдийг цаазаар авч хөрөнгийг нь хуу хураавал таарна. Энэ цар тахлын үед ард түмнийхээ цахилгаан, дулаан, усны бүх зардлыг энэ үйлдвэр даалаа. Буцааж аваагүй байсан бол тэд үүнийг идээд хагартлаа баяжаад суух байсан

Зочин
2 жилийн өмнө
103.212.119.186

Д.Одхүү сугараад хоцорсон юм биш үү гол хорыг оросын талын Чемизовтой хийсэн хүн дээ

Зочин
2 жилийн өмнө
103.212.119.186

Женко их хамгаалсан даа ашгүй дахин нэр дэвшиж чадаагүй тул одоо нэг юм шийдэгдэх юм биз дээ

Zabdan
2 жилийн өмнө
202.9.46.119

Muu hulgaich nobshnuudiig shudarga shuuj sorond ybuul.horongg huraaj ulsiig hohirolgui bolgo...

Бидон
2 жилийн өмнө
122.201.21.156

Мөн ч ээдрээтэй, маш нарийн ньюанстай хэрэг явдал болсондоо. Хуулийнханд эдийн засаг,банк санхүүгийн мэдлэг дутах учраас зөв шийдэх боломжгүй. Улстөрчид эрх ашгийн үүднээс ханддаг учраас хэргийг үнэн зөв биш өөрсдийнхөө хүссэнээр шийдүүлэх гэж улайрна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.111

Нэг өглөө босоход улсаа зарчихсан байх вий дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.