СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-13

🔴LIVE: Сангийн яамны гадаа ганцхан хэвийн боовтой тавгийн идээ засч, суулт зарлана гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цагаанхад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхэн мэдээлэл хийв.

Жолооч нарын ар гэрийнхэн Цагаан хаданд очиж бүгсэн дарга нар, нэг ч рейс хийгээгүй 60/90/120 хоносон тээвэрчдийг хуваарьт оруулж, тээвэр хийлгэхийг шаардав. Тэдний баталж буйгаар 2020 оны долдугаар сараас одоог хүртэл тусгаарлах байр дамжсаар, хүлээсээр байгаа тээвэрчид ч байгаа гэнэ.

ХЭҮК-т Цагаанхад экспортын тээвэрчид олон хоногоор тусгаарлагдаж, хүний эрх зөрчигдөж байгаа талаар гомдол гаргасан боловч ямар ч хариу ирүүлээгүй. Хятад компаниуд тээвэрчдийг ажил орлогогүй, ар гэр нь хоол хүнс мөнгөгүй болж байгааг далимдуулж, зөвшөөрөл авахын тулд 1000 юаниар хурууны хээг нь уншуулж, өөрийнхөө компанид бүртгээд, С зөвшөөрлийн тоо квотоо авчихаад хаяж байна гэв.

Түүнчлэн, Цагаанхад руу татагдсан жолооч нар аймгийн төв, Цогтцэций, Ханбогд сумдын буудлуудад тусгаарлагдаж, ор, хоолондоо өдөрт 120-150 мянган төгрөг төлж байна. Бөмбөлгийн гэрт байгаа жолооч нар хоосон ч хамаагүй гэртээ харих гэхээр тусгаарлалтын зардал нэхээд барьцаалж байна. Үр хүүхдэдээ хоолны мөнгө өгч чадахгүй байгаа тээвэрчид өдрийн 120 мянгаар тооцож 10 сая төгрөг тусгаарлалтад өгөхгүй боломжгүй байна гэлээ. 

Жолооч нарын ар гэр:

-Одоо Цагаан сар болж, хил хаагдана. Хятадын олимп болно гэхээр 2 сарын 1 хүртэл 14 хоног л тээвэр хийх хугацаа байна. Өдөрт 100 жолооч хилээр оруулдаг гэхээр 1400 жолооч л тээвэр хийх боломж байна. Гэтэл Цагаанхаданд нийт хичнээн жолооч байгааг дарга нар өөрсдөө ч мэдэхгүй. Бидний мэдэхээр нэг ч рейс хийгээгүй бүтэн 120 хоносон, 800 тээвэрчин байна. Гэтэл дарга нарын машин байдаг бөмбөлгүүд долоо хоног болгон нэг рейс хийж, 25 сая төгрөг олж, нэг жолооч 8 сая төгрөгийн цалин авч байна гэв.

Жолооч нарын ар гэрийнхэн Хилийн боомтын зөвлөлд дараах шаардлагыг хүргүүллээ.

-60/90/120 хоногоор бөмбөлөгт орж чадаагүй тээвэрчдийг сар шинийн баяраас өмнө нэг рейс хийлгэж цалин орлоготой болгож, гэрт нь буцаах
-Нэг ч рейс хийгээгүй компаниудын тээвэрчдийг суларсан бөмбөлөгт шилжүүлэн бүртгэх замаар шинжилгээний хуваарь, тээвэрт хамруулж, компаниудын үргүй зардлыг нөхөх
-Хагас жилийн турш тусгаарлах байраар дамжиж бөмбөлөгт орсон бүх тээвэрчдийг цахим бүртгэлд хамруулж гэрчилгээ батламж өгч, 4 дүгээр сараас хилийн таталт нэмэгдэхэд буцаад тээвэрт оруулах
-Эдгээр ажлуудыг Шадар сайд С.Амарсайхан Гашуунсухайтад ирж Замын-Үүдийн тээврийг эхлүүлсэн шигээ өөрийн биеэр ажиллаж дарга нарыг нь дуудаж ажлыг нь хийлгүүлэх

-Өнөөдрөөс Цагаанхад дээр тээвэрчид, компанийн төлөөлөл, гэргий нар шударга хуваарь гартал шинжилгээ авахыг эсэргүүцэж зогсоно.

Шаардлага биелүүлж маргааш хариу өгөхгүй бол эр нөхрүүдийнхээ төлөө тэмцлийн хурц хэлбэрт шилжиж Сангийн яамны гадаа ганцхан хэвийн боовтой тавгийн идээ засч, суулт зарлана гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.101

9sard i

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.