- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар жил бүр зохион байгуулдаг төлөвлөгөөт хяналт шалгалт нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид ихээхэн хүндрэл учруулдаг байна. Тиймээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Гэхдээ Монголбанк, СЗХ, гааль, татварын болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын салбарын хяналт шалгалт зогсохгүй аж. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд нэмж хэлсэн юм.
Тус хуулийг УИХ баталсан тохиолдолд ирэх сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хэрэгжихээр тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.