Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. Мэдээлэл сонсох үеэр хуралдаан даргалагч М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд болон НЭМГ-ын даргад хатуухан үг хэллээ.
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй ажиллаж байна. Маш их хөрөнгө, мөнгө зарцуулж байгаа. Гэтэл муу нэр нь энд үлддэг байж таарахгүй. Үүнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танд чанга, хатуугаар хэлмээр байна.
Б.Бямбадорж дарга та яамтайгаа учраа олоод, Нийгмийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн хуулиудаа оруулаад ирэхийн оронд өөр зүйл хөөцөлдөөд, эсвэл янз бүрийн юманд орооцолдоод яваад байх юм. Ажлаа хийвэл хийгээд, хийж чадахгүй бол өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг бид тавина. Чаддагт нь өгөөд, шалгуулдаг газар нь шалгуулаад, нэр усаа цэвэрлээд буцаад ороод ирэх хэрэгтэй” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж ярих цаг болсон.
Яамныхан нь маанаг мөнгө идэхийн донтой, ямар ч бодлого чиглэлгүй мохь унасан толгойгүй хүн шиг болохоор яаж уёрха олох юм бэ
Их хурлын гишүүн гэхээрээ хүнийг юу ч гэж хэлж болдог юм уу. Өөрөө яаж баяжаад байгаагаа эхлээд шалгуулчихаад буцаад ирээч
Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ хаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно дунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү Ковид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх Дансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу www.ectbanks.com
Нэвтрүүлэгч хүүхэн баяжаад мөнгөжөөд бяр амтагдаад л.
Зөв шүү