СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИД-ийг "галдсан" хоёр иргэнийг 24 гаруй тэрбум төгрөгийн хохиролд буруутгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Улсын их дэлгүүрт гал алдаж, 24 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахиад шилжүүллээ. Уг нь өнгөрсөн оны гуравдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм.

Улсын их дэлгүүрийн барилгад 2020 оны зургадугаар сарын 7-нд гал гарч, олон иргэн, аж ахуйн нэгж хохирсон хэрэг гарсан. юм байна.

МБА-ныхны явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ай ти эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир 2020 оны тавдугаар сард Улсын их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зургадугаар давхрын парпедийн хар цаасан дээврийг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч .

Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2-т заасан “Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна”, 28.1.1-ийн “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.8 дахь хэсгийн “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилгын тухай хуулийн 40.1.4-ийн “Барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4-ийн “Ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэх зэрэг олон хуулийн заалтыг биелүүлээгүй гэж Б.Цэрэн-Очир, Г.Бат-Оргил нарыг буруутгаж буй. Ийнхүү олон хууль, дүрэм, журмыг зөрчиж мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсны улмаас гал алдаж хэмээн шинжээчид дүгнэсэн билээ.

Иргэн байдаг. Мөрдөн байцаах болон прокурорын байгууллагынхан шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг өнгөрсөн сард хийж дуусгаад хэдхэн хоногийн өмнө шүүхэд хүргүүлээд буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (26)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.96

Bi chadna

Зочин
2 жилийн өмнө
64.119.27.228

Номингийн баярсайхан хар лаларын шунал нэг бна аа. Шунал чинь ихэдсэний шинж дээ баярсайхаан

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.40

Баярсайхан хохироогүй, түрээслэгчид хохироод үлдсэн гэсээн

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.72

НОМИНГИЙН ХУЛГАЙЧИД ХАНАЖ ЦАДАХ БИШ ДЭЭ. ДААЖ ДАВШГҮЙ ЗҮЙЛ НЭХНЭ ЛЭЭ.

Цогтсайхан
2 жилийн өмнө
103.212.119.235

Албаар шатаасан биш номингийн харуул хамгаалалтын алба юу хийж байсан юм. Тэд нартаа баё хариуцлага тооц Баярсайхан

Hok
2 жилийн өмнө
150.129.142.48

Anhnaasaa yah gej shatamhai davhar bariisii. Hulgaich

Zochin
2 жилийн өмнө
139.5.218.120

Mgl ajilchid ugaasaa yu ch hiij tchadadgyuishtee,mash muu buh yumand

Хүн:
2 жилийн өмнө
192.82.72.241

Номин мөнгөтэй газар байж мэргэжлийн газартай гэрээ хийхгүй үнний хямдыг бодож зөвшөөрөлгүй мэргэжлийн бус улсуудыг оруулдаг нь яаж байгаам. Наад 2 хүн чинь яаж 24 тэрбум төгрөг төлхөв дээ. Насаараа ажиллаад ч төлөх боломжгүй. Ажил хийж ар гэрээ тэжээх гэсэн биш бүр өрөнд орж байшд. Номин өөрөө буруутай. Яагаад зөвшөөрөлгүй хүмүүсээр дээврээ янзлуулсан юм

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.214

Бага тэнэгт. Нрмин яахаараа буруутай байдгийн. Номинтой гэрээ хийсэн амьгүй албаттай цаасан дээрх компаний захирал буруутай. Аймаар том юм ярьж гэрээ хийчихээд яг цагаа болохоор би чаднаныхныг оруулдаг нөхдүүдтэй таар ч л байлаа

Бат
2 жилийн өмнө
103.26.195.36

Их дэлгүүр номин чинь хувьцаа эзэмшигчдээ ганц чноогдол ашиг тараагаагүй одоо нэг бодоо биз ингэж болохгүй юм байна шийтгэл ирдэг юм байна гэж ойлгосон байлгүй дээ эрх биш

Зочин
2 жилийн өмнө
103.26.195.36

1

Зочин
2 жилийн өмнө
150.129.141.108

Төрийн байгууллагын тендерийг яг ингэж шаадаг ш дээ цаасан дээр нэг сайхан компани хүмүүсийнх нт диплом нь жинхэнэ гэхдээ найз нөхөд хамаатан садангаа бүртгэсэн яг ажил гардаж хийж байгаа улс нь шал өөр баахан би чадначууд

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.121

Энд бас л ашиг сонирхлын юм байна даа. Гэрээ хийхдээ тухайн ажил гүйцэтгэх гэж байгаа компанийхаа тусгай зөвшөөрөл, ажилчдын сургалт дамжаанд суусан сертификат гэх мэт зүйлүүдийг харж гэрээгээ хиймээрийн. Тэгэхээр бас ажил олгогч талаас бас цавчааны нөхөр байж таарах нь ээ

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.132

Яг яг. Гэрээ хийсэн хүмүүст бас учир байна

Түм
2 жилийн өмнө
192.82.87.128

Албан тушаалын хэрэг, 40 саяар торгоод явуул

хувьцаа эзэмшигч
2 жилийн өмнө
66.181.161.22

олон жил ноогдол ашиг тараагаагүй юм чинь ноогдол ашиг тараасан гэж бодоод наад хүмүүсээ уучлаад явуулчихаа

Зочин
2 жилийн өмнө
103.29.144.18

YAG yag barag 80 huvi ezemshdeg gee bizdee

Зочин Зочин
2 жилийн өмнө
103.57.93.238

Зө зө энэ муу хоёр амьтан ял аваад явах нь тодорхой боллоо. Номин ч яахав олон салбараасаа шархаа нөхнө гэхсэн үлдсэн түрээслэгчид нь хөөрхий шатаад өнгөрөх нь дэ. Энэ дээр тэгхээр хуулийн цоорхойгоор амьдрах гэж ядаж явсан хэд нь хохироод үлдэх юм бна. Номин түрээслэгчидийн хохирлыг барагдуулах ёстой.

тэмцэл
2 жилийн өмнө
66.181.188.133

баян нь хохироож барлаг нь хохирдог л бх даа

Buynaa
2 жилийн өмнө
202.126.89.186

Ih delguur uuruu gal untraah system ntr baidaggui yumuu ymrch alban baiguullaga tom mall hudaldaanii tuv gal untraah systemtei baih yostoi, ajil hiij bgad gal aldsanch gsn uursdiin bas hariutslagiin asuudal shuudee

Зочин
2 жилийн өмнө
66.181.167.202

Asuudalgui, 5400000 l torguuliad boloo2 haha

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.225

Хямдыг бодоод Халтуурчдаар хийлгхэд тэгдэг юм.аягүй бол их төсөв батлаад халтуурчидтай хуваалцсан биз

Баадай
2 жилийн өмнө
202.126.89.157

Энд стандартный, зарчмын бус зүйлтэй хор уршиг тарьж байгаа жишээ, харамч хүн 3 дахин төлнө

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.58

Номин компанийн буруу. Өөрсдөө эхнээсээ шаардлагын дагуу гүйцэтгэгчээ шалгаруулахдаа сайн шалгахгүй яасан бэ. Хийж гүйцэтгэсэн хүмүүс бурууг үүрэх ёсгүй. Цэвэр номингийн том алдаа

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.76

Huurhii ene 2 irgen yaj tulj barahii.ger bulee tejeeh gej l har tsaas naana bizdee.mungutei bsan bol yuy gej iim ajil hiih ve dee.

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.48

Харамч хүн хоёр төлнө гэж мэрэгжлийн чаддаг газраар нь хийлгэхгүй нарийлж байгаад баахан хүн хохироосон бна,тэгээд бас шүүхдээд бнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.