СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-12

🔴LIVE: Г.Энхчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлахад бэлэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлж байна.

"Эрхэм нандин сувд" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхчимэг:

-Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийн тоо судалгаа байдаггүй. 2019 онд 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 4000 гаруй нь боловсрол эзэмшиж чадахгүй, нийгмээс тусгаарлагдсан гэдэг судалгаа ч байна.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ихээр зөрчигддөг. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал гээд олон асуудал байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийг багасгасныг эсэргүүцэж байна. "Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлж байна. Бидний шаардлагыг төрийн гурван өндөрлөг хүлээн авч, арга хэмжээ авахгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлахад бэлэн байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.