СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-11

Б.Энхбаяр: АН-ын асуудал шүүхээр хэлэлцэгдэж байгаа энэ үед Байнгын хороо дүгнэлт гаргаж болохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.Ардчилсан намд үүсээд буй асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд болон Улсын дээд шүүхийн төлөөллүүд байр сууриа илэрхийлж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Энэ чинь улс төрийн танхим, шүүхийн танхим биш. Энэ асуудлыг энд шийдэж болохгүй. Шүүх дээр гэрчийн мэдүүлэг өгөх хүмүүсийг энд авчраад заналхийлж байна. Яг энэ асуудлаар шүүхийн процесс явагдаж байхад УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг явуулж байгаа нь маш буруу. Шүүхэд нөлөөлөөд эхэлчихлээ. Тэгэхээр энэ ажлын хэсгээс шийдвэр гарч болохгүй. Шүүх асуудлаа шийдэж байхад УИХ хажуугаар нь орж хутгалдаж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ардчилсан намын тамга тэмдэг, УБЕГ, СЕХ, УДШТГ-ын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаатай холбоотой ажлын хэсэг ажилласан. Дотроо хоёр хуваагдсан юм шиг байгаа юм. Хууль ёсны АН-ын удирдлага ХЗБХ-нд өчигдөр хүсэлт тавьсан. Энэ хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Одоо гадаа ирээд сууж байна. Тэр хүний оруулж ирээд суулгаад асуудлаа яривал яасан юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-ын байнгын хороо энэ асуудал ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй. АН-ын дарга хэн байх вэ гэдэг улс төрийн үр дагавартай, шүүхээр хэлэлцэгдэж байгаа учир бүр ч дүгнэлт гаргаж болохгүй юм. Энэ асуудал нь зөвхөн нэг намын асуудал биш юм. Нэгдүгээрт, шүүх засаглал Үндсэн хуулийн дагуу ард түмэн засгийн эрх барьж байгаа, хууль тогтоох эрх мэдэл эдэлж байгаа, УИХ тэр дотроо парламентын намын асуудал дээр ямар статустай оролцох вэ? Шүүхийн хуулиар бүртгэнэ гэж заасан, энэ нь зөвшөөрнө гэсэн үг биш. Хэрвээ шүүх засаглал зөвшөөрөх харилцаанд орвол шүүх засаглалтай улс төрийн намтай үндсэн хуулийн бус аргаар тэмцэх сэдэл рүү түлхэнэ. Тухайлбал, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нь Улсын дээд шүүхийг төлөөлөх этгээд биш. Энэ хүн үг, үйлдэл хууль зүйн үр дагаваргүй. Энэ үндсэн хуулиар энэ хүнд тийм бүрэн эрх олгогдоогүй. Цаашдаа хэрвээ асуудал ярих гэж байгаа бол УДШ өөрөө хариугаа өгдөг байх хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.