СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-11

Н.Уртнасан: Сайжруулсан түлшний үнэ хямд байгаа учир хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр түүхий нүүрс болон сайжруулсан түлшний талаар дараах мэдээллийг өглөө. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: 

-Нэн тэргүүнд, агаар орчны бохирдол муу байгаагаас үүдэлтэйгээр түүхий нүүрсний хэрэглээ байгаа юм биш биз дээ гэсэн хардлага олон нийтэд байгаа. Гэтэл агаарын бохирдол мууг байгаа дээр ажлын хэсэг ажиллаж, хэд хэдэн шалтгааныг судалж тогтоосон. Нэн тэргүүнд, сайжруулсан түлшний хэрэглээ анх үйлдвэрлэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. 

2019-2020 онд 320 мянга, 2020-2021 онд 430 мянга, 2021-2022 онд 620 мянган тонн болж нэмэгдсэн. 

Түүхий нүүрс шуудай нь 8000 төгрөг байгаа бол сайжруулсан түлш 1870 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Иргэдийн хувьд аль хямдыг нь сонгож байгаа. Түүнээс гадна, Улаанбаатар хотод бүр оршин суух 6510, түр оршин суух 20500 иргэн бүртгэгдсэн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.64

Хөлөөнөөс шилжиж ирэгсэд олширч бгаа гэж бодож бна. Энэ малууд юү гээд хуцаад бнаа

Ирген
2 жилийн өмнө
202.126.88.181

Тvvхий Нvvрс 8000 к гев VV? ИРГЭД ДААРАХЫН ЭРХЭН ХЭРЭГЛЭЖ Л ТААРАА! ЯРЬДАГ МАЛ МИНЬ

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.186

Санаа нь үнэ нэмэх л дээ.

Иргэн
2 жилийн өмнө
59.153.114.132

Сайжруулсан түлшний борлуулалт ихэссэн юм бол тэр хэмжээгээр түүхий нүүрс түлэлт багассан баймаар тэхээр утаа бас багасмаар юм. Наад сайжруулсан түлшний чанарт чинь асуудал бна ш дээ. Нэг их ажлын хэсэг ажлуулсан хүмүүс. Тэр нь тэгээд хэрэглээ ихэссэн утаа их болох нь зөв гэсэ дүгнэлт гаргажээ дээ. Ухаангүй даргад ургашгүй албат үйлчилнээ гэдэг л энэ байх даа.

Эрдэнэбаатар
2 жилийн өмнө
66.181.185.141

Энэ эгч эрүүл байгаа үнэдээ биш технологийн алдаа бхгүй утаа гарна гал түлж байгаа юм чинь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.