СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-01-11

ЭЗБХ: Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай 21-р тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-2020 оны наймдугаар сард хадгаламжийн хүү 12 хувь байсан бол өнөөдөр 5.4 хувь байна. Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдаад хадгаламжийн хүү их буусан. Үүний цаана иргэд хохирч байна. Иргэд боломжоо алдаж байгаа. 800 мянгааас нэг сая төгрөгийн ажлын байранд ажиллах хүн олдохгүй асуудал байгаа. Энийг бас бодолцож үзнэ биз.Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк ямар бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна вэ? Ямар дэвшил гарсан бэ. Хэрэглээний үнийн индекс дээр бүгд санаа зовж байгаа, эдийн засагт томоохон цохилт үүсэхвий. Манай улсын 6 хувийн бодлогын хүү бүс нутгуудтай харьцуулахад ямар байна вэ? Банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж байгаа мэдээлэл байна энэ үнэн эсэхийг тодруулмаар байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Гадагшаа экспортлох нь манай улсад ашигтай байх нь ойлгомжтой. Монголбанкны хуулиар аль нэг салбар, аж ахуйн нэгжийг дэмжих нь хориотой. Тиймээс хуулийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Цар тахлын үеийн түр хуулиар алтны урьдчилгаа олгох боломж нээгдсэн. 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг урьдчилан худалдан авалт маягаар хийгээд явсан. Энэ хүрээнд 2020 онд 23 тонн металл, 2021 онд 21 тонныг худалдаж авсан. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжихээр ажиллаж байгаа. Цагаан алт гэж яригддаг ноолуур дээр тодорхой санхүүжилтийн схемийг зурсан. ОХУ-д рублийн бодлогын хүү долоон хувьтай байгаа. Сүүлд нэмэгдүүлсэн. Хөгжиж буй манай улсын хувьд зургаан хувь бол дундаж хүү гэж харж байна

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: 

-Бодлогын хүү буурснаар банкуудын хадгаламжид хамгийн том нөлөө үзүүлж байна. Хадгаламжийн хүү дунджаар 5.4 хувь байгаа. Үлдэгдэл хадгаламж дээрээ хүүгээ тооцоолон гаргадаг. Сар явах тусам өндөр хүүтэй хадгаламж дахь үлдэгдэл буурч байгаа учраас хүү ингэж буурч байна. Нөгөө талаас зарим нэг банкуудад хадгаламжийн төвлөрлийг бууруулах тухай үүрэг өгдөг. Хэт нэг харилцагчаас хамааралтай өндөр хүү татдаг нөхцөл байдлаас болгоомжилдог. Энэ нөхцөл байдал үүнээс үүдэж бий болж байгаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Эдийн засгийн өсөлтийг 6 хувиар бодож байгаа юм байна. Оны эцэст валютын нөөц хэр байх вэ? Мөнгөний бодлогын хүүг өсгөх шиг амархан зүйл байхгүй, өрхийн хэрэглээнд нөлөөлж байгаа энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Бордооны фосфорт тасалдсан гэсэн мэдээлэл байна. Тэсэлгээний бодис тасалдвал улсын экспорт орлого тасалдана гэсэн үг. Үүнийг хэрхэн даван гарах вэ. Агаарын тээврээр гаргах боломжтой бүтээгдэхүүний судалгааг хийж эхэлсэн зүйл байгаа юу?  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Валютын ханш нэг түвшинд удаан хадгалагдаж байгаа. 2021 оны зургадугаар сард 5тэрбум долларын босгыг давах дээрээ тулсан. Харин хил боомт хаагдсанаас шалтгаалж өөрчлөлт орсон, Засгийн газартайгаа хил боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр санал солилцсон.Стратегийн шинжтэй асуудалд тодорхой арга хэмжээнүүдийг ЗГ хамтраад ажиллаад аваад явж байгаа. Бодлогын хүүний түвшинд эх үүсвэрүүдийг гаргаад хамтраад явж байгаа гэж хэлж болно. Төрийн мөнгөний бодлого дээрээ засгийн газартай хамтраад явах тогтоолын төслийг УИХ баталсан. Алтаа уусган баяжуулдаг химийн хольцууд орж ирэхгүй байгаагаас алтны худалдан авах хэмжээ өмнөх оноос буурсан. Манай төв банкнаас Засгийн газарт боомтын 0 цэгээс ачаа бараагаа татах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтээ тавьсан байгаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.