Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1208 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 842 нь нийслэлд, 330 нь орон нутагт, 36 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Өнгөрсөн хоногт л гэхэд уг өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 393-аар, гэрийн эмчилгээнд орсон хүний тоо 749-өөр нэмэгджээ. Ингэхдээ эмнэлэгт хэвтсэн хүндэвтэр оноштой өвчтөн 109-өөр, хүнд өвчтөн 116-аар нэмэгдсэн бол маш хүнд өвчтөний тоо гурваар багассан байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдвартай нийт 15,742 хүн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 4,483 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 26.5 хувь нь хөнгөн оноштой бол 73.4 хувь нь биеийн байдал хүнд байгаа буюу
Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 662 нь хүүхэд бол 386 нь жирэмсэн эмэгтэй байна. Энэ нь өнгөрсөн хоногт 18 хүүхэд эмнэлгээс гарсан бол 48 жирэмсэн эмэгтэй нэмэгдсэн үзүүлэлт юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.