- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн хуваагдлын талаар байр сууриа илэрхийлээ. АН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд гурван сарын хугацаа өнгөрсөн бөгөөд дахин энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Нэгдүгээр сарын нэгнээс ёс зүйн дүрэм үйлчилж эхэлсэн. Энэ дүрмээр гишүүд АН-ын гишүүн л юм бол хуралдаа суух үүрэгтэй. Өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор найман гишүүнтэй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон миний бие бүлгийн хуралд суусан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар гадаад улсад томилолттой байгаа. Эмнэлэгт А.Адъяасүрэн гишүүн байгаа. Тиймээс өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бид хоёр суусан. Өнөөдрийн хурлаараа хуулийн талаарх мэдээлэл сонссон. О.Цогтгэрэл ордонд байгаа мөртлөө хуралд ирж суухгүй, мэдээлэл хийгээд яваад байна. Энэ бол танил технологи. С.Ганбаатар, Н.Алтанхуягт Ардчилсан нам болон бүлэг огтхон ч хамаагүй юм. Ийм ёс зүйгүй асуудал үүсгэж байгаад харамсаж байна.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр
- Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн АН-ын бүлэгт байхгүй. Цаашдаа хуулийг дур дураараа тайлбарладгаа болих хэрэгтэй. Бидэнд үүнээс өөр тулгамдсан асуудал олон байна. Манай намд байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг хоёр гишүүн бусдын гар хөл болоод цэцрүү бичиг бариад явж байна. Хэн нэгэн дарга гарч ирээд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улс эх орноо эх орон нэгтнүүдээсээ харамласан, язартлаа таргалсан, засгийн эрх, суудлыг хувьдаа өмчилсөн, хамарнаасаа цаадхыг харахгүй харалган болсон эд нарыг яая даа байз.
Эрдэнэ Эба нар Ахуягаас айгаад хассан гээд байгаа болхоос Ахуяг намдаа маш их гавьяатай лидер гэдэгт бүх хүн итгэнэм.Эрд Эба Битон 3 зайл
Ганбатыг АН с мөн бүлгийн даргаас хөөх хэрэгтэй
энэ ганбат ер н балай байхаа яаж уих д гардаг бнаа хахаха
Алтанхуяаг үнэн сонин бие дааж нэр дэвшээ биздэи ичих нүүргүи хүндэи цаирцан
АХУЯГ хиншүү ГАНБАА НАР БОЛИОЧЭЭ ЭНЭ 2 этгээд АН ыг аож баына даа
Ардчилсан нам нам болжээ. Тарвал таарна.
Өөрө татгалзчих.пүрэвдорж гүйж байгаад нэг юм болгоно