- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ дахь АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг дахин хүссэн юм. АН-ын бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Улсын дээд шүүхийн тогтоолыг өнгөрсөн долоо хоногт бид олон нийтэд мэдээлсэн. Тус тогтоолд АН-ын маргаантай асуудлыг үндсэндээ шийдсэн. АН-ын онц их хурал болон ҮБХ-г төлөөллийн байгууллага мөн гэж тогтоосон. Иймд АН-ын төлөөллийн төв байгууллага үйл ажиллагаа ойлгомжтой болсон учир энэ долоо хоногоос эхлэн системтэйгээр ажлаа эрчимжүүлнэ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргыг өөрчлөх асуудлыг хуулийн хүрээнд УИХ-ын даргад хүргүүлсэн. Бид өнгөрсөн оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын даргад бүлгийн үйл ажиллагааг хэвийн ажиллах бололцоог хангаж өгөхийг дахин шаардаж байна. Энэ бол түүний хуулиар олгогдсон ажил бөгөөд тэрээр хийх ёстой эрхтэй бас үүрэгтэй юм. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй тохиолдолд цаашид Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлж байна. Бид нар Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна.
АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат АН-ын бүлгийн зарим гишүүдийн намын гишүүнээс хассан, намын бүлэг тарах ёстой гэсэн янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. УИХ-ын тухай хуульд намын үйл ажиллагаа бүлэгт хамаагүй гэж заасан байдаг. Бүлгээс гишүүн өөрийн гараар гарах хүсэлтэй өргөдөл өгсөн тохиолдолд бүлгээс хасна гэж заасан байгаа. Хуурамч намын, хуурамч тамгаар гишүүнийг УИХ-ын гишүүний бүлгээс хасах нь байтугай, жинхэнэ намын жинхэнэ тамгаар ч УИХ-ын гишүүнийг бүлгийн гишүүнээс хасах хууль эрхзүйн үндэсгүй юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Монгол Улсын их хурлыг тухай хуулийн 14-1-т УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, 14-3-т нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажлыг уялдуулан зохицуулах нь үүрэг нь УИХ-ын даргын бүрэн эрхэнд байгаа. Ардчилсан нам хууль, журамд заасны дагуу бүлгийн даргаа олонхоороо солиод гурван сар болж байна. УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг хүсэлт тавьсан. Бүлгийн дийлэнх олонхийн шийдвэрийг хүлээж авахгүй байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж үзэж байна. АН-ын бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргана гэдгийг хэлмээр байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гайхмаар нь ардчилсан намын дотоод асуудалд их хурал хамааралтай гэж үү хууль мэддэггүй тэнэг би ойлгохоо болиллоо
Та нарын толгой эргэхгүй байна уу мануус бүр ойлгохоо байлаа.одоо тараа та нар.хэрэг алга