АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Фатима Мадригалын ихэр хүүхэд хоёр өөр онд мэндэлсэн ховор тохиолдол гарчээ.
Тодруулбал, Альфредо Антонио Трухильо 2021 оны Шинэ жилийн баярын шөнө орон нутгийн цагаар 23:45 цагт төрсөн бол түүний дүү Айлин Йоланда Трухильо ердөө 15 минутын дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт шилжих мөчид төрсөн байна.
Ихэр ах, дүүгийн ээж Мадригал "Ихэр хүүхдийн маань төрсөн өдөр өөр өөр онд тохионо гэдэг үнэхээр галзуу явдал. Охин минь шөнө дундад мэндэлсэнд би үнэхээр гайхаж, баярлаж байна" гэжээ.
Трухильо ихрийн мэндэлсэн Нативидад эрүүл мэндийн төвийн тооцоолсноор, ихэр хүүхэд өөр өөр жилд төрөх магадлал нь хоёр саяд нэг аж. Түүнчлэн Айлин Йоланда Трухильо 2022 онд тус төвд төрсөн анхны хүүхэд болжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.