ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Онончимэгээс ЭМД-ын шимтгэл, хураамжаа хэрхэн төлөх талаар тодрууллаа.
-2022 онд иргэд хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл тухайн оныхоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан тухайн оны шимтгэл батлагдан гардаг. ЭМД-ийн тухай хуулийн 4.2-т эрүүл мэндийн даатгалын албан даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг.
-ЭМД-ийн дутуу төлсөн саруудаа хэрхэн харах боломжтой вэ?
-Даатгуулагч-иргэн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаас өөрийн регистрийн дугаараа хийгээд шимтгэл төлөлтийн дутуу саруудаа шалгах боломжтой боллоо. Та ЭНД ДАРЖ шалгана уу. Мөн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой.
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг ЭМД нь 2016 оноос эхлэн албан журмын буюу заавал төлөгдөх даатгал болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч иргэд 2016 оноос хойш даатгалаа төлөөгүй бол нөхөж төлнө. Гэхдээ Ковид-19 нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос гэхгүйгээр 2019 оноос хойш тасралтгүй ЭМД-ын шимтгэлээ төлсөн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх үүсэж байгаа. Тэгэхээр иргэд дутуу саруудаа тооцон ЭМД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Ер нь бол цаашид 2016 оноос хойш төлөгдөөгүй ЭМД-ын шимтгэлийн мөнгө боломжтой үедээ төлөхийг уриалмаар байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ:
-ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?
-ЭМД-ын шимтгэлийг ЭМДЕГ-ын гар утасны edaatgal апплекейшн, И-баримтаар дамжуулан төлсөн төлбөр шуурхай орно. Мөн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон интернет банкаар төлөх бүрэн боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөхөж төлж яадаг юм бэ
2020 onihig 12-10nd 2021 onihig12-16 nd tolson odoo boltol shivegdeegui bna emnelegin tsag avah bolohhui bna
Даатгал болгон албан журмын гэдэг нэршилээр хүчээр авдаг болох нээ,дээрээс нь нэмээд бүр албан журмаар нөхөн төлүүлнэ гэж бна шүү
Хуулинд нөхөн төлөх талаар заалт байхгүй. Харин шимтгэл төлсөн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн тусламж авах талаар байдаг шүү
bi bainga l tuldugsh dee EMDaas yamarch vilchilgee svvliin 10n jild awsangvi dee haa gants vzvvlj haruulii geheer emneleg ni buun oocher dugaar EMD tuldug hvmvvsiig negdsen jurmaar vzlegt haaya ch gesen hamruulj baimaar uym
Муухай заалт юм аа ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй бол илүү мөнгө төлнө гэхэд хэцүү штээ хүчээр луйвардаж төсвөө бүрдүүлэх юм аа
Yahleereee haa bsan 2016 onois hoish tuluh estoi um be.Idej uusan hamag uma ard tumneesee avah geh um.Erguutsen tolgoinuud
төлснөөс хойш хэд хоногт тэмдэглэгдэх болоо
Томчуулын идсэн хулгайлсан мөнгийг албан хүчээр иргэдээр нөхөн төлүүлж байдаг арай шүү олигтой эмчилгээ үйлчилгээ үзүүлдэгч юм шиг
Yagaad 19 onoos hoish gej ternees omno tolj bsan hvmvvs daatgal tolnii ach tusiig hvrtej chaddagui kkkkk er ni nohoj tolj yaadgiin tolson mongii ni ta nar deegvvree idej uudag yamarch hereggui yum bna lee
Sain bnuu bi ur shiljuulen suulgah gj bga yma hongololt bga yu