УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн мэдээлэлд тус бүлгийн дарга Д.Ганбат оролцоогүй нь анхаарал татлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан. Олонхоороо гаргасан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна. Энэхүү шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс албан ёсоор зарлана гэдэгт итгэж байна" гэв.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УДШ-ийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж гаргасан шийдвэрийг бид 31-нд хүлээн авсан. Эндээс хоёр зүйл тодорхой болсон. 11 сарын 5-ны Онц их хурлаас гаргасан шийдвэр болон ҮБХ хоёр хүчин төгөлдөр юм байна гэдгийг УДШ баталгаажууллаа. Даргын асуудал шийдэгдээгүй мэт харагдавч, төлөөллийн байгууллага нь тодорхой боллоо.
2021 оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулсан. Олонхоороо гаргасан энэхүү шийдвэрт Д.Ганбат хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна. Шийдвэрийг бид УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс албан ёсоор зарлана гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Манай намд ямар ч асуудал байхгүй. 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн намын дарга, тамга нь нэг талдаа байна. АН нэг талдаа байгаа гэдгийг УДШ дуртай дургүй хүлээн зөвшөөрлөө. АН хоёр хуваагдсан юм шиг ойлголт өгөхийн тулд МАН-ын хэсэг нөхөдтэй манай намын мөнгө идсэн хэдэн нөхөд нийлээд яваад байгаа. Энэ жүжгийг удахгүй илчилнэ. Хэвлэл мэдээллийнхэн та нар үүнд оролцоосой гэж хүсэж байна. Нам нэг талдаа байгаа. Одоо бидэнд жижиг сажиг асуудал л үлдсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө муусайн бузарууд хэн нь дарга хэн нь хэнийгээ хөөх эрхтэй юм бэ хурдан хөл толгойгоо олооч ээ эсвэл тарж бутараалд газарын гаваар ороод алга болоод өгөөч ээ
Ардчилсан нам бүх шатандаа болохоо болилоо. Их хуралд бүлгийн даргагүй боллоо. Нам нь 3 даргатай. Толгой эргэмээр. Гишүүд нь тус тусын дарга нарыг дагаад бас 3 хуваагдах уу
Ардчилсан нам бүх шатандаа болохоо болилоо. Их хуралд бүлгийн даргагүй боллоо. Нам нь 3 даргатай. Толгой эргэмээр. Гишүүд нь тус тусын дарга нарыг дагаад бас 3 хуваагдах уу