СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-30

Осолд орсон зорчигчдыг аврагчид гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн. “Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгчээ.  

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Асгат түрүүний-Эх” гэдэг газарт суудлын автомашин авто замын хажуу руу унасан зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч ангиас гарч 30 км зам туулан очиход Мөрөн сумаас байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.