Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой олон хэргийг АТГ-т шалгасан ч шүүхэд очоод шийдэгдэлгүй таг чиг болоод буй.
Тухайлбал, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдолтой холбоотойгоор хэргийг нь түдгэлзүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
Зургийн тайлбар: ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн
Тэгвэл өдгөө ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбатад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Түүнийг шалгуулах тухай гомдолд албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгон арилжааны нислэг нууцаар хийлгэсэн гэх үйлдэл байгаа аж. Манай улс Японы талтай байгуулсан гэрээндээ Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар тусгасан. Гэтэл уг гэрээгээ зөрчин зарим агаарын тээврийн аж ахуйн нэгжид нислэг үйлдэх зөвшөөрөл олгож, нэр бүхий компаниуд нислэгийн эрхгүй болсон Буянт-Ухаа дахь нисэх буудлыг ашиглуулж, давуу байдал олгож буйтай холбоотойгоор ийнхүү шалгуулахаар болсон гэнэ.
Уг үйлдлээс гадна Ё.Эрдэнэбатыг хуурамч диплом ашиглан ИНЕГ-ын эрх бүхий өндөр албан тушаалд томилогдсон, хамаарал бүхий хүмүүсээ тус газрын салбар нэгжид ажилд оруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер будилаантуулсан хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Тэрбээр ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн тушаалаар тендерийн үнэлгээний нэг бус хороог ахалсан байдаг.
Тухайлбал, ИНЕГ-аас нэгэн дээд сургуулийн удирдлагатай менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт хийх тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан байдаг. Улмаар тус сургуультай гэрээ байгуулж 640 сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг яллагдагчаар тооцон шалгаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene Yo Erdenebat gej shunaliin har tulamiig atlas n chuluuluud shalhguulah heregtei shu Oyukaaa
Мөнгө идэж ууж шамшигдуулсан асуудал нь ил тод байхад энэ хулгайч нарыг барьж хориод шоронд нь хийгээд ясыг нь цайлгах хэрэгтэй!!!!
Мөнгө идэж уусан асуудал ил тод байхад толгой нь илээд явуулаад байхын, шоронд хийгээд яс суулгаад , ясыг цайтал суулгах хэрэгтэй!!!
Мөнгө идэж уусан асуудал ил тод байхад толгой нь илээд явуулаад байхын, шоронд ясыг нь цайтал суулгах хэрэгтэй!!!
Мөнгө идэж уусан асуудал ил тод байхад толгой нь илээд явуулаад байхын, шоронд ясыг нь цайтал суулгах хэрэгтэй!!!
Аймшигтай!
Бямбасүрэнгийн хамсаатан Мөнхнасан ИНЕГ-ын дарга болсон тул юу ч өөрчлөгдөхгүй