Монгол Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, АН-ын Онц их хурлаас намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг дахин бүртгэхгүй гэдгээ мэдэгдлээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг ч мөн хангах үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АН-ын Онц их хурал дээр мэдэгдсэн “Намын даргыг Дээд шүүх шийдэхгүй, намын гишүүд шийднэ” гэдэг үг ийнхүү хад мөргөлөө.
О.Цогтгэрэлийг АН-ын даргаар УДШ “Бүртгэхгүй” гэдгийг нь тэд мэдэхийн дээдээр мэдэж байсан. Учир нь, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тогтоолуудыг энгийн үгээр хэлбэл “Хоёр хуваагдсан АН дотоод маргаанаа шийдээд хүрч ир ээ, тэрнээс нааш бүртгэхгүй ээ” гэсэн утгатай шийдвэр гаргасан.
О.Цогтгэрэл нар “М.Тулгатыг АН-ын дэд даргаар урьж байна” гэж гэдийснээс өөрөөр өнгөрсөн хугацаанд эвлэрэх талаар алхам хийсэнгүй, УДШ рүү дахин дахин хандаж байна. Онц их хурал хийснээр нэг талдаа гарна гэсэн нь үлгэр боллоо. М.Тулгатыг шахаж байгаад гарын үсэг зуруулна гэсэн нь лөөлөө боллоо. Онц их хурлаас гаргасан шийдвэр, даргын сонгууль хүчин төгөлдөр бус боллоо.
Энэ талаар С.Эрдэнийн АН-ын нбд О.Баасанхүү “Хүний олон хүнээ барьж идэхгүй шүү. 300 сумаас ирсэн 3000-5000 хүн асуудал шийдэхгүй. Улсын дээд шүүх юуг хардаг вэ гэхээр дүрэм, журам хуулийг харна” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л УДШ хууль, дүрмээ харлаа.
Иймд, одоо О.Цогтгэрэл даргатай АН-ын хувьд хоёр зам үлдэв бололтой. Нэг бол, О.Баасанхүүгийн хэлсэнчлэн “төөрсөн хурганууд” болж, наашаа харж инээн, цаашаа харж уйлаад ч хамаагүй С.Эрдэнийн АН-тай нэгдэх, үгүй бол шинэ нам байгуулах хоёрхон гарц үлдэв бололтой.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сүүлийн үед С.Эрдэнийг дагаад гүйгээд байдаг болсон байна лээ. Б.Ганбат шиг ингэж гүйхгүй бол 2024 оны сонгуулиар АН гарцаагүй ялагдах гээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Good. 2 tolgoitoi mogoo xol yavahgyi. Tulgat sain zaluu gej naidii. Amjilt xysie AN d. Myy xymyysee odoo sain medej bgaa bx tseverleed yahax saixan bolomj ch um bilyy