СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

"Нэт капитал" ББСБ-ийн үүсгэн байгуулагч Д.Сүндий гэр бүлийнхээ хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 2019 оноос цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. 

Шалгах явцад цагдаагийн албан хаагчид хахууль өгөх замаар өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлж байв. Нийслэлийн прокурорын байгууллагаас шүүгдэгч Д.Сүндийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны шүүхээс Д.Сүндийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноожээ. 

Мөн хахуулийн хэрэгт холбогдсон Б.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Даваажав, Т.Батсайхан нарыг тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оноов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.28

Хүүе ээ энэ хүү чинь УИХ.д өрсөлдөөд байсан чинь ийм учиртай байж сайн хүмүүжээд ирээрэй л гэж ерөөе дөө

Эмзшйч
2 жилийн өмнө
66.181.161.39

Энэ нөхөрыг яг суулгаж чадах у айн эхний шүүгч нь худалдөгдсөн байхад 2 дөхь нь худалдагдөхгүй гэх үндэс ыайхгү шүз дэ .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.