СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-03

🔴 LIVE: Сайн дурын жолоочоор ажилласан 40 жолооч НЭМГ-аас 390 мянган төгрөгийн цалингаа нэхлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын ачааллаа дийлэхгүй байдал үүссэн тул хүч нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн өрхийн эмнэлэгт сайн дурын жолооч нарыг ажиллуулах аян эхэлсэн билээ.

Энэхүү аяны хөтөлбөрийн 5 сарын хугацаанд 3 тэрбум 640 сая төгрөгийг зарцуулна гэх тооцоог НЭМГ–аас гаргаж байсан.

Гэтэл НЭМГ–ын дарга Б.Бямбадорж сайн дурын жолооч нарын ажлын гэрээг 6 өдрөөр буюу  11-р сарын 13-19-ний өдөр хүртэл сунгажээ. Гэвч сунгаж ажилласан хугацааных нь цалинг одоо болтол өгөөгүй байна.

. Энэ мөнгөө авч чадаагүй 40 гаруй иргэн байгаа аж. Эдгээр сайн дурын жолооч нар өнөөдөр НЭМГ-ийн гадаах талбайд өглөөний 10 цагт цуглан цалингаа авахаар шаардсан юм. 

Сайн дурын жолооч: Гэрээ 11 дүгээр сарын 20-нд дууссан. Гэрээ дуусаад 6 хоног илүү ажилласан. Өдрийн цалин 50 мянган төгрөг, шатахуун 20 мянган төгрөг бодож олгодог. Үүнээс хүн амын татвар гэж 5000 төгрөг суутган

НЭМГ-ын ажилтан Батцоож гэдэг хүн бид нарыг хариуцаж ажилласан. Тухайн хүний хэлснээр нягтлан солигдсон тул бид нар мэдэхгүй гэх хариу хэлдэг. Бид нарын хувьд 390 мянган төгрөг бол бага мөнгө биш. 

НЭМГ-ын шинэ нягтлан:  Ямар асуудал гараад байгаа өнөөдөр мэдлээ. Гүйцэтгэлээ өнгөрсөн сарын 25-нд өгсөн. Би өнөөдөр бодож дуусган, гарын үсэг зуруулаад ирэх даваа гарагт гүйлгээнд оруулна. Одоогийн байдлаар найман хүн баримтаа дутуу өгсөн байгаа. Сайн дурын 54 жолооч ажилласан. Одоогийн байдлаар 36 жолооч ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.177

Сайн шалгаж байж олгох хэрэгтэй яваагүй байж явсан мэтээр мөнгө жавшигчид их болсон шүүдээ хэниич машин ямарч хамаатан холбоо сүлжээ ямар жолооч явсан юм ил тод болгох хэрэгтэй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.