СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Валентины өдөр найз бүсгүйгээ хороосон Оскар Писториусыг өршөөж болзошгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Лондоны 2012 оны зуны Олимпод хиймэл хөлтэй гүйгч Паралимпад тэргүүлж алтан медаль хүртсэн анхны түүхэн үйл явдлыг бүтээсэн . Паралимпад түрүүлж, алтан медаль хүртсэнийхээ дараа жил буюу 2013 оны хоёрдугаар сарын 14-ний Валентины баярын өдөр уг харамсалтай үйл явдал болсон юм.

Писториус өөрийн найз бүсгүй байсан Риева Стинкэмпийг орон байрны хулгайчтай андууран цоожтой угаалгын өрөөний хаалгаар дөрвөн удаа буудсан. Удаа дараа болсон шүүх хурлын эцэст 2017 онд Писториуст 13 жил таван сарын хорих ял оноосон юм. .

Өмнөд Африкийн шүүх тогтолцооны “шударга ёсыг сэргээх” санаачилгын хүрээнд Оскар Писториусыг өршөөлөөр суллах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүний дагуу ял эдэлж буй этгээд хохирогчид болон тэдний гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөдтэй уулзах ёстой. Уг журмаар амиа алдсан Риева Стинкэмпийн ээж Жюнь Стинкэмп Писториустай уулзах бэлтгэлээ хангаж байна. Хохирогч бүсгүйн ээж охиноо алдсан нь юугаар ч зүйрлэшгүй эмгэнэлтэй үйл явдал боловч Оскарыг уучилсан тухайгаа хэлж байжээ.

.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nasaa
3 жилийн өмнө
202.9.46.152

Hetsvv ch Yuma daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.