СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: "Утга зохиолын шилдэг бүтээл" уралдааны шилдэгүүд тодорлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Утга зохиолын шилдэг бүтээл" шалгаруулах уралдааныг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Соёл урлагийн газар"-аас санаачлан зохион байгууллаа.

Уралдааныг Монголын зохиолчдын эвлэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн дэмжиж, хамтран оролцжээ. Үндэсний утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах уг уралдааныг шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, судлал шүүмж, хүүхдийн жүжгийн зохиол гэсэн долоон номинациар зарласан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард шүлэг, найраглал, өгүүллэгийн төрөлд шалгарсан уран бүтээлчид шагналаа гардсан юм.

Харин энэ удаад утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны роман, тууж, хүүхдийн жүжиг, судлал шүүмжийн төрлийн шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа.

"Утга зохиолын шилдэг бүтээл" уралдааны онцлог нь утга зохиолын бүх төрлийг хамруулсан төдийгүй ялангуяа найраглал, шүүмж судлал, хүүхдийн жүжиг зэрэг төрлөөр бичиж туурвих хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхийг зорьсон бөгөөд шүүлтийн хувьд ирүүлсэн уран бүтээлүүдийг зохиогчийн нэргүйгээр кодлон шүүгчдэд уншуулж шалгаруулжээ.

Романы төрөлд:

Тэргүүн байрт Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав “Босоо жаран” роман

Дэд байрт зохиолч Д.Урианхай “Цаг хугацааны мөнх бус руу инээмсэглэгсэд” роман

Гутгаар байрт Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш “Газар усны шивнээн” роман

Туужийн төрөлд: 

Тэргүүн байрт зохиолч С.Баттулга “Тэнгэрийн нүүдэл” бүтээл

Дэд байрт зохиолч Т.Жамбалдорж “Нууц хууч” бүтээл

Гутгаар байрт зохиолч П.Баттогтох “Цээрт нэгэн түүх” бүтээл

Хүүхдийн жүжгийн төрөлд:

Тэргүүн байрт зохиолч Н.Мандал “Хамгийн том олз” бүтээл

Дэд байрт зохиолч П.Батхуяг “Алтан лиш цэцэг” бүтээл

Гутгаар байрт зохиолч Б.Цогнэмэх “Понжило хүүд тохиолдсон явдал” бүтээл

Шүүмж судлалын төрөлд:

Тэргүүн байрт судлаач Г.Батсуурь “Утга зохиол шинжлэлийн зарим асуудал” бүтээл

Дэд байрт судлаач П.Батхуяг “Тайз дэлгэцийн шинжлэл” бүтээл

Гутгаар байрт судлаач Б.Мөнхбаяр “Монгол уран зохиолыг герменевтикийн түлхүүрээр нээхүй” бүтээл тус тус шалгарлаа. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.