Манай улсад Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа бол 10-15 хувь нь хүндэрч, 5 хувь нь нэн хүнд хэлбэрээр өвдөх магадлалтай гэсэн олон улсын судалгаа гарсан гэж ЭМЯ мэдээлэв.
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээлэл дээр иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад хариуллаа.
УГТЭ-ийн Захирал Ц.Төмөр-Очир: Манай улсын эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд халдварт өвчинтэй тэмцэх, халдвар авсан иргэдээ эмчлэхэд анхаарлаа хандуулж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж Ковидын дараах буюу урт хугацааны эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эмчлэхэд анхаарч эхэлсэн.
Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн дийлэнх нь амьсгалын эрхтэн тогтолцоо хүндээр гэмтэх, зүрх судас, уушгинд нь гэм сууж буй. Ковидын халдвар 2-6 долоо хоногийн дараа эдгэрч байгаа ч урт хугацааны хам шинж хэвээр үлдэж байна. Сэтгэл түгших, мэдрэл судлалын хам шинж, нойргүйтэх, зүрх дэлсэх, амьсгаадах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг 2-6 сар үргэлжилж байна.
УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий: Зүрх судасны өвчин дэлхийд тулгамдсан асуудлын нэг байсан. Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг нэг байсаар ирсэн. Ковид халдварын үед зүрх судасны гэмтэл шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Нийт өвчлөгсдийн 50 орчим хувьд зүрхний хэм алдагдах зовиур илэрч, 10 гаруй хувьд зүрхний ямар нэг өөрчлөлт ажиглагджээ. Зүрхний суурь өвчтэй хүмүүст илүү хүнд хэлбэр ажиглагдаж буй.
-Зүрхний пульс өсөхгүй байна. Яах вэ?
-Хэм алдагдах зовиур түгээмэл гарч байна. Зүрхний цохилтын тоо цөөрч байгаа шалтгааны цаана олон төрлийн хэм алдагдал оршиж байдаг. 24 цагийн гэх мэт зүрхний цахилгаан бичлэг хийлгэж уг шалтгааныг олох хэрэгтэй. Ковидоор өвчилсөн маш олон хүнд хэм алдагдах, цохилтын тоо цөөрөх шинж ажиглагдаж байгаа ч хэсэг хугацааны дараа алга болж байна. Амь насанд аюулгүй хэлбэртэй байна. Ерөнхий суурь амьдралын дэглэмийг сайжруулах зөвлөмж өгч байна.
-Зургаадугаар сард Ковидоор өвдсөн. Хуурай ханиалга ихтэй. Гуурсан хоолой зузаарсан оноштой. Ханиалгаа яаж намдаах вэ. Маш их хөлөрч ядардаг?
-Уушгины завсрын эд гэмтдэг шинж тэмдэг Ковидын үед маш их байна. Цээжний зураг авахуулсан, компьютерт харуулахад асуудалгүй гэж байгаа бол уушгины мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Гуурсан хоолойн мэдрэг чанарыг багасгах, хуурай ханиалгыг дарах эмчилгээг зөвлөнө. Урт хугацаанд ханиалгаж байгаа бол ханиалгын шинж чанараа оношлуулах хэрэгтэй. Түүний дараа ямар эмчилгээ шаардлагатайг хэлнэ.
-Цус өтгөрөлтөө яаж эмчлэх вэ? Цус шингэлэх эм бусад эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Нэгдүгээрт цус өтгөрөлт гэж юу вэ? Цусан дотор агуулагдаж байгаа нэгж эзэлхүүний дүрст элементүүдийн хувиар илэрхийлэгдэж буй нэг төрлийн үзүүлэлтийг хэлнэ. Ковидын дараах хам шинжийн дийлэнхид нь улаан эс өндөр тоотой гарсан байгаа. Мөн цусны бүлэгнэлтийн эмгэнэл гэж бий. Энд тэнд нь бүлэн үүсээд тасарч, бусад эрхтэний цусны урсгалыг хаах тохиолдол гэж бий. Энэ 2 өөр өөр ойлголт шүү. Нэг нь урсаж буй цус өтгөн байна, нөгөөх нь бүлэн үүсч тасрах хүндрэл үүсгэдэг.
Ихэнх хүмүүс цус шингэлэх эм хэрэглэж байна гэдэг. Аспирин 81, 100 бол цусыг шингэлэх тухай ойлголт байхгүй. Зөвхөн бүлэн үүсгэхээс сэргийлэх буюу дүрст элементүүд хоорондоо наалдахаас сэргийлдэг үйлчилгээтэй. Өтгөн урсаж байгаа цусыг шингэлэхгүй шүү.
Ковидын үед бүлэнт хүндрэл буюу дүрст элементүүдийг хооронд нь наалдахаас сэргийлдэг эм /аспирин/, бүлэгнэлтийн эсрэг эмийг дунджаар 1-3 сар хэрэглэхийг зөвлөж байгаа тохиолдол байна.
Бусад тохиолдолд цусыг шингэлэхдээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Агаарт хийх дасгал маш өндөр үр дүнтэй нь батлагдсан. Хүний булчин хөдөлж байх ёстой. Харин дотроо шингэн агуулсан венийн судас хөдөлгөөнгүй эрхтэн. Урсаж буй цусыг сайжруулахын тулд булчингаа хөдөлгөснөөр судсаа базаад цус биеэр урсдаг.
Цус биеэр урсаад уушгинд очих үед агаар буюу хүчилтөрөгч их хэмжээтэй байх ёстой. Хүчилтөрөгчөөр баяжсан цус хүний биеэр гүйж эхэлсэн тохиолдолд хүний бие дасан зохицлынхоо дагуу илүү агаар нэмэлт шаардахгүйгээр дүрст элементүүдийг цусан дотроос зайлуулдаг. Ингээд цус шингэрэх үйлчилгээ эхэлдэг. Иймд иргэн та бүхэн өглөө оройдоо 20-30 минут агаарт гарч алхах буюу агаарт гарч байгаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд яаана гэсэн үг вэ? Наад вакциныг чинь хийлгэсний дараа цус өтгөрөөд үхнэ гэсэн үг юмуу?
Дасгал хөдөлгөөн хийж цусаа шингэлээч ээ
Яах юм тэгээд малнууд аа
За больж үз бүгд л ууж бн эмч өвчтөнийг талцуулсан юм ярихаа болимоор юм
Наад эмч чинь эмийнхээ фармаклог үйлдлийн талаар яриад байна малаа аспирин цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг болохоос урсаж байгаа цусыг шингэн болгох юм байхгүй
x
Бүжиг хийх хэрэгтэй.
хэлжх ч үг алга та нарт мэдэх юм байна уу
Сайн заавал уугаарай гэчихээд юу яриад байдаг хүмүүс вэ эмч та нарт итгэхгүй бид хэнд итгэх юм бэ арай л юмаа ард түмнээрээ тоглож дуусахгүй юмаа да
Энэ зөвөлгөа өгч бгаа эмч мэргэжилийн зүрх судасны эмч мөн үү? Дэлхийн зүрхсудасны эмч нар зүрхний цус тасалдах шигдээс болохын эсрэг хамгийн анхны яаралтай эмчилгээнд аспириныг зөвлөдөг цус шингэлэх бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ........ цус бүлэгнэхийн эхний шат цус өтгөрөх юм шүү дээ...... даралт ихсэх болон зүрх судасны эмгэгийн хүндрэлийн эхний үед цус өтгөрсөн бдаг ...... аажим цус бүлэгнэж бүлэн үүснэ
Агаар тун чухал..ой мод бараадаж.салхинд гарч.цэвэр агаарт алхах..ойн ойр байхад агаар илт цэвэр.зөөлөн байдаг...толгой ажиллана шүү..сэтгэл бас сэргэлэн болдог.би туршлагаасаа үүнийг сайтар мэдэрсэн дээ...
Буруу тайлбар хийжээ.... цус өтгөрөх цаашдаа цус бүлэгнэж бүлэн үүсэх явц явагддаг. Хоер тусдаа эмгэг шиг бичжээ..... Дэлхийн бүх эрүүл мэндийн байгууллагууд цус шингэлэх эмэнд Аспирин уухыг зөвлөдөг ....... мэргэжилийн эмч мөн юм уу ? Буруу юм бичсэн бна
эмчийнх нь ярьсан яриаг сонсооч яг тэгж л хэлж байна
Tegeed agaart garxaas oor ymar emchilgee xiix we bi xodoo bainga araart baidag gesen ch zvrxnii delselt ix baidag
Мэргэжлийн эмч зөвлөж бна юу ч мэдэхгүй байж олон юм ярих хэрэггүй баймаар
Ус сайн уувал цус шингэрнэ
askarutin tsys shingeleh em mun u
Цус шингэлдэг гээд эмч нар л бичиж өгдөг биздээ. Ямар хэцүү юм бэ! Дандаа эргэлзээ үүсгэж байх юм. Эмч нар нь мэдлэггүй юм уу, хаашаа юм бэ! Тэгээд цус шингэлэхэд юу сайн юм бэ?
та нар шинэчилэх ухааны талаасаа маш үнэн зөв эрүүл мэндийн сургалт сурчилгаа талаар маш их зөвлөгөө өгөх хэрэгтэй ишдээ тэр сайн энэ сайн гэж хүнүүс амаараа л ярилцаж дур мэдэн эм тан их хэрэглэж бна ишдээ сүүлийн үед эм аваад их хүнд бна аймаар үнэгтэй бна ишдээ
Цус шүүх, озон эмчилгээ үр дүнгээ өгнө
Hodlgon hii savlad bai
Эрүүл хүн Аспирин 81, омега хавсарч уувал цус шингэлэх үү.
Эрдэмтэн эмч нартаа их баярлалаа та нарынхаа мэдлэг ур чадварын үр дүнд өнөөдөр би энх тунх элэг бүтэн сайн сайхан явж байна та нартаа амжилт сайн сайхныг хүсэн ерөөе!
Амаараа ярьсан од болох гэсэн гарууд
Mash saihan zovlomj bna .Hanialganii shinj chanaraa haana onshluulah ve .kovidoor ovchloo 2 sar bolj bna hanialga namdahgui bgaa
Үеүе зүрхэнд өөрчлөлт ороод байна энэ юунийх вэ пульс унаад байхиймаа юунаас болоод байгаа шалтгаан юунд байна энэ талаар тайлбарлаад хариу
Bayrllaa bugded amjilt...