СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-27

С.Энхболд: “Омикрон” хувилбар нь маш хурдан тархах чадвартай бөгөөд вакцинд тэсвэртэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УОК-оос онцын шаардлагагүй бол гадаад улс орнуудад аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн улсад зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэр гаргасан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  Бид одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажиглалтын байдалд байна.

Хэрэв мутацид орсон шинэ хувилбар манай улсад бүртгэгдлээ гэхэд бид ядаж бүүстер тундаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг уриалж байна. Дельта вирусийн нууц үеийн хугацаа 3-5 хоног байдаг. Одоо 10 хоног тусгаарлагдах иргэдээс 3 болон 6 дахь өдөрт шинжилгээ авч баталгаажуулна. 

. Нийгмийн сүлжээгээр ДОХ-ын вирустэй хавсарсан гэх мэдээлэл явж байна. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл.  Шинэ вирус тархаж байгаа зам нь дархлал дарангуйлдаг эм хэрэглэсэн, архаг суурь өвчтэй хүмүүст илүүтэй байна. Өмнөд Африк улс ДОХ тохиолдол өндөр учир ДОХ-той холбож ойлгоод байх шиг байна. ДЭМБ ДОХ-той холбож ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.103

Gadaadaac irj zorchidoo ali xediin gert ni tycgaarlaad baican bizdee mytastad orcon xyvilbar chine gadyyr baigaa yum bishvv odool uoctoi neg xaalg neg shinjilgeegee avax talaar shiidver gargax yum bish vv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.