Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт 19 настай, иргэн Э энэ сарын 18-ны өдөр гэр рүү мотоциклоор яваад сураггүй алга болсон гэх дуудлага энэ сарын 24-нд 11.55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19 настай эрэгтэй Э-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулжээ.
Улмаар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сураггүй болсон иргэн модноос дүүжлэгдэж нас барсан байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.