Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд согтуу жолооч дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ.
Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын замд Ниссан Икстрал маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.57 хувийн согтолттой/ автомашин жолоодож зам тээврийн ноцтой осол гаргажээ.
Уг жолооч нь Их монгол хорооллын замын хажуугийн 20 м хайс, замын хөдөлгөөнд оролцож явсан дөрвөн автомашиныг мөргөж, өөрөө болон гурван хүн гэмтсэн байна.
Иймд жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.