Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлээд байгаа юм.
Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болсон байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар LIVETV үзэгч, уншигч та бүхэнд шууд хүргэх болно.
Түүнчлэн "COVID-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна" хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа өчигдөр мэдээлсэн байсан юм.
Одоогоор энэ хувилбараар халдварласан 77 тохиолдол бүртгэгдсэнээс 90 гаруй хувь нь Африкаас илэрсэн байна. Хонконгт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Африкаас ирсэн хүнээс илэрлээд буй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za bas yaj alah gej baina. Ontsgoigiinhoon.
Та нар юу ч хийхгүй бсн нь онох бх шүү. УОК
Олноор цуглах арга хэмжээнүүдийг хорих хэрэгтэй ковидыг алдсан шалтгаан олон нийтийн арга хэмжээ үзвэр үйлчилгээ байсан биздээ