Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.11.25/ эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.
Уг зарлигт Алтан гадас одонгоор Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нар шагнагдсан билээ.
ТҮК-ийн ажилчдын шагналыг эзнээ олсон шагнал хэмээн цахим орчинд сайшааж буй. Тэр дундаа Зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнхийн талаар иргэд илүүтэй онцолж байна. Түүнийг "Одонгийн найраа хийхэд нь зориулж хандив цуглуулья" гэсэн санаачилгыг дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй санаачилж өчигдөр оройноос эхлэн хандив цуглуулж эхэлсэн.
Тэрбээр "Жинхэнэ Монголын төлөө ажиллаж, шагнуулсан ТҮК-ийн ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь "Алтан Гадас"-ийн найрыг нь нижгэр хийгээд өгье. Шагналын найр гэж хийдэг гэсэн. Хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлая. Олон жил тайзан дээр гараагүй ч би дуулж хуурдаад найранд ирэх эгэл хамт олонд нь баяр нэмнэ. Хандив өргөхийг хүсвэл М.Нарантуяа миний Хаан Банкны 5163372057 тоот дансанд шилжүүлнэ үү. Нэг ч төгрөг дутаалгүй, шилэн данс хөтөлж хүлээлгэн өгнө" гэжээ.
Хандив цуглуулах LIVE хийснээс хойш 10 минутын дараа 1,5 сая төгрөг цугларсан байсан бол өчигдөр шөнө 00:48 цагийн орчимд 10.800.000₮ цугларсан болохыг М.Нарантуяа цахим хуудастаа бичжээ.
Хандивын аян үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
найр яах вэ сайхан 1 өрөө байр аваад өгчий хэдүүлээ
Тийм үү
Өө яанаа ТИЙМ ШҮҮ гэж бичих гээд ҮҮ гэчихлээ
Найр яах вэ байр аваад өгчих өө
яг зөв байр авч өгье өө
Ene huuhen yuch bsn ooriin ner hundee osgoh gj koo mon hurdan setgeh yumaa niit mongolchuud ene zavaan shagnal magnalaa bolichmoor bna uls hogjihgui bna iim ork bgd bhaar ene hun dr yahve hunee olson ghesee iluu 1 ch gsn yadarsan hund tus bolchvol bolj bna
Demjij bn .shiljuulsen
Сайн үйлс улам дэлгэрэг . Байртай болох болтугай . Хотын дарга нэг юм бодоорой .
nair yham be gants uruu bair avad ugurei
Байр нь дээр шүү дэмжиж байна
Байр аваад өгчихөөр юм доо
tiim shuu nair yah ve idej uugaad l ungurnu.bairtai avch uguh ni mash zuv.Mongolin ard tumen shagnalig ni bairaar mylaah ni mash zuv
Мундаг сайхан сэтгэлтэй бүсгүй нь эхлүүлсэн ажилд нь амжилт хүсье. Нүдээ олсон шагнал авсан бүх хүмүүст баяр хүргэе
АРД ТҮМЭН ЭВТЭЙ БАЙВАЛ ХҮЧТЭЙ БАЙР Ч АВЧ ӨГНӨ.ШАГНАЛЫН НАЙР Ч ХИЙХ БАЙХ ГЭЖ ИТГЭНЭМ.
Нараа сайхан сэтгэлтэй бүсгүй шүү хүнийг баярлуулан гэдэг нь тэр хүн их сайхан урам авч бгаашдээ
nair yah we bair awaad l ugchihwul
Сайхан сэтгэлт монгол түмэн минь жинхэнэ гадаа гандаж хүйтэнд хөрч бороо цасанд норж иргэд бидний ая тухтай эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж байхаар ажиллаж байгаа жирийн нэгэн монгол аав ..Та бүгдийн гаргасан саналыг талархалаа...Сайн үйлс дэлгэрч байг...Сайн санааны үзүүрт шар тос гэж...үнэн үг...
Нарааг муулсан хүмүүс байхын, хачин юмаа? Энэ хөлдүү хатуу, дабль стандарттай нийгэмд зөв зүйл дээр, ард түмний төлөө дуугарч чаддаг, тэмцэж үгээ хэлж чаддаг цөөхөн хүний нэг ш дээ. Ард түмэн ингэж дэмжиж байна гэдэг чинь энэ хүний орон зай байгааг л харуулж байгаан. Өөрсдөө ПС-ний ард нуугдчихаад, өөрийгөө болгочоод, хар амиа борлуулаад явдаг хүмүүс дуугүй хараад сууж байсан нь дээр шиг. Тэнэг хүний дуугүй нь дээр гэдэг байхаа.
Найр наадам гэад хэрэггүй байхаа боломж н болвол амьдралд н хэрэг болох юмаар мялаах хэрэгтэй бусуу хандивийг ил тод нарийн хяналттай явуулаарай даа сүүлд н бөөөн яриа гарах вий
Ард түмний дунд эгэл баатар алхаж явнаа.
Батмөнхдөө ажилд нь улам их амжилт хүсье.эрүүл энх байж аз жаргалаар дүүрэн амьдраарай гэж ерөөе. Жинхэнэ нүдээ олсон шагнал байлаа. Тохижилтын ажилчид бол бүгд жинхэнэ хөдөлмөрийн баатарууд шүү гэж хэлье.
Юуны өмнө шагналын эзэндээ баяр хүргэе. Сайхан сэтгэлт бүсгүйн санаачилсан хандивын аянд тус нэмэр боллоо. Хүмүүсийн хусэж байгаа байрыг нь аваад өгчих юмсан сайхан сэтгэлт монголын ард түмэн минь
Байр аваад өгчихөө өвөл дулаан байрнаас гарч дулаан байранд орно гдэг одонгийн найрнаас чухалшүү