Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулдаг.
Энэ хүрээнд оюутан, залуучуудыг тогтвортой ажлын байртай болоход дэмжих “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь өнөөдөр буюу 2021.11.25-ны өдрийн 14:00-20:00 цагийн хооронд “Bluesky tower”-ийн 5-р давхарт болох юм.
Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Хүний нөөцийн ажилтнуудтай шууд ярилцлага хийн, Голомт банкны гэр бүлийн гишүүн болох боломжтой.
Та уг арга хэмжээнд ирснээр:
- Оюутнуудад зориулсан хагас цагаар ажиллах боломж
- Голомт банкны ажлын байрны талаарх бодит мэдээлэл авах
- Хүний нөөцийн менежерүүдтэй ажлын ярилцлага шууд хийх
- Карьер зөвлөгөө авах
- Зан төлөвийн тест өгөх
- Эмчийн зөвлөгөө авах