СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-25

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хүний нөөц тулгамдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байна. Эдгээрээс 2,262 ажилтан буюу 21 хувь нь инженер техникийн ажилтан, үүний 62 ажилтан буюу 2 хувь нь зөвлөх инженер, 198 ажилтан буюу 8 хувь нь мэргэшсэн инженерийн зэрэгтэй бусад нь мэргэжлийн ажилтнууд байна.

Өнөөдрийн байдлаар 1000 орчим мэргэжилтэй ажилтаны эрэлт хэрэгцээ тус салбарт байна. Хүний нөөцийн энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой хэлэлцүүлэгт Барилга хот, байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай болон “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав болон Аймаг, нийслэлийн ОСНААҮ-ний байгууллагын хүний нөөцийн менежерүүд, АХБ-ны төслийн зөвлөхүүд оролцож байна.

Э.Золбоо: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 1000 орчим мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ байна


Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын "Хүний нөөцийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байна. Ажлын туршлагыг нь авч үзвэл ажилтнуудын 67,7 хувь нь 10 хүртэл жил, түүний дотор.
Мөн тэрээр сүүлийн жилүүдэд тус салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрч, 11 аймгийн төв, хоёр суманд цэвэрлэх байгууламж баригдаж, өнөөдрийн байдлаар таван аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод байна. Үлдсэн аймгуудын цэвэрлэх байгууламжууд ирэх онд ашиглалтад орно. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Алтай хотын ус хангамжид анх удаагаа гадаргын усыг цэвэрлэж, удирдлагын ухаалаг системтэй болгох ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ бүх ажлын хүрээнд 300-400 ажлын байр шинээр бий болох байгаа ч мэргэжилтэй боловсон хүчнүүд дутмаг байгаа нь тус салбарын шийдвэрлэх эн тэргүүний асуудал болоод байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо онцоллоо.

Г.Цогтсайхан: 1000 литр усны үнэ, нэг хайрцаг тамхины үнэтэй ижил байна


БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын "Хүний нөөцийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ
Мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ тариф хямд доогуур буюу нэг хайрцаг тамхины үнэ 1000 литр усны үнэтэй тэнцэж байгааг жишээ болгон танилцуулж байлаа.
Цаашид салбарын хүний нөөцийн байдалд дүн шинжилгээ хийж судлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах, салбарын их, дээд сургууль, МСҮТ зэрэг сургалтын байгууллагуудтай боловсон хүчний бодлогоо уялдуулж, хамтран ажиллах, эрэлттэй ажил мэргэжлээр богино хугацааны сургалт, давтан сургалтуудыг явуулах, жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого баримтлах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг сануулж байсан юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.