СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн зоогийн газар 250 ажилтныхаа замын зардлыг бүрэн дааж, гэрийнхэнтэй нь уулзуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Сандийп Арорагийн төрсөн гэр Энэтхэгийн Пунжаб мужийн Жаландар хотод байдаг. Эхнэр, хүү, эцэг эх нь тэнд амьдардаг ч Арора Хонконгт зоогийн газарт ажилладаг. Тэр гэр бүлтэйгээ 2020 оны гуравдугаар сараас хойш уулзаагүй байна.

Харин Эми Стотт 2019 оноос хойш Английн Манчестер хотод амьдардаг эцэг эхтэйгээ уулзаж чадаагүй ажээ. Саби Гурунгийн уулархаг Балба улсад амьдардаг ээж, аав нь хоёр жилийн турш түүнийг ирэхийг хүлээсэн байна.

Тэд бүгд Хонконгийн "Black Sheep" сүлжээ зоогийн газарт ажилладаг. Тэгвэл тус зоогийн газар . Үүний ачаар тэдгээр ажилтнууд Аргентин, Нигер, Франц, Өмнөд Африк, Австрали зэрэг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзах аз тохиосон байна.

Уг санаачилгыг "Black Sheep" сүлжээ зоогийн газрын үүсгэн байгуулагчид болох Сайд Асим Хуссайн, Кристофер Марк нар гаргажээ. Энэ нь 250 ажилтанд гайхалтай зул сарыг бэлэг болох нь гарцаагүй юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.