СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс цахим мөнгөн тэмдэгтэд хориг тавина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэг улсын Засгийн газар удаан хугацаанд хэлэлцсэний дүнд ихэнх төрлийн цахим мөнгөн дэвсгэртэд хориг тавихаар төлөвлөж байна..

Шинэ хууль батлагдахаар болсон тухай мэдээлэл гарсны дараа Энэтхэгийн хөрөнгийн биржүүдэд цахим мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан байна. Тухайлбал Биткойн 13 хувиар, Шиба Ину болон Догекойны ханш 15 хувиар буурчээ.

Цаашид иргэдийн хувиараа гаргаж буй цахим мөнгөн тэмдэгтүүдийг хориглож, Энэтхэгийн нөөцийн банкнаас албан ёсоор дижитал валют гаргахаар төлөвлөжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлд орохоос хамгаалах зорилготой юм байна.

Харин Энэтхэгийн зах зээлд цахим мөнгө гаргасан хувь хүмүүс болон компаниуд шинэ хуулийн төсөлд төдийлөн таатай хандахгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.