Арваннэгдүгээр сарын олон улсын нислэгийн хуваарийн дагуу энэ сард нийт 39 удаагийн тусгай нислэг төлөвлөсөн. Тухайлбал Сөүл, Токио, Истанбул, Алматы, Франкфурт чиглэлд агаарын тээврийн "МИАТ" ТӨХК, Хүннү Эйр, Аэромонголиа компани болон Korean Аir, Turkish Аirlines, Asiana Аirlines компани нислэг үйлдэх хуваарьтай байгаа юм. Өнөөдрөөс буюу 25-наас хойш нийт 16 нислэг хийх бөгөөд гадаад руу зорчих иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж буй.
Хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан агаарын тээвэрлэгчид нисэн очих улсын хилийн хориг, хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэнэ. Тиймээс гадаадын улс оронд зорчих иргэдийн гол анхаарах зүйл нь вакцины нэмэлт тундаа хамрагдсан, Covid-19-өөр өвдөөд эдгэснээ нотлох баримттай байх нь чухал.
Улс орон бүр ямар вакцинтай иргэдийг хилээр нэвтрүүлэх зохицуулалт нь өөр өөр байгаа. Харин спутник вакцины тунтай АНУ, Канад зэрэг улс руу зорчих гэж буй иргэд дөрөв дэх тунгаа ХӨСҮТ-д өргөдөл гаргаад хийлгэсний үндсэн дээр явж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.
Бусад улс орноос Монгол руу ирж байгаа иргэдэд дараах шаардлагыг тавьж байгаа. Үүнд:
Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, Covid-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжих аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.